Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганболдод Т.Аюурсайхан ялагдсан тул Д.Ганболдыг МАН-ын бага хурлын гишүүнээс хасчээ

2019 оны 11 сарын 30

Arslan.mn

МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболдыг Бага хурлын гишүүнээс хассан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнийг мөн хассан юм. Тэднийг ганц МАН-ын Бага хурлын гишүүнээс хасаад зогсохгүй Чингэлтэй дүүргийн намын сонгуульт ажлаас чөлөөлсөн байгаа юм. “Намынхаа дүрмийг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр тэднийг хассан гэж буй.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганболд энэ талаар "Би ямар нэгэн байдлаар намын дүрмийг зөрчөөгүй. Юм хийсэн намын гишүүн эсвэл дүүргээ чичилж байгаа бол нам дарангуйлагч болж байгаа юм болов уу даа. Үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх чөлөө. Цөөнхөө сонсоод олонхоороо шийдвэр гаргах бодлогыг алдаа гэж байгаа бол надад хэлэх үг алга. Нэртэйгээр нь хөөчихвөл сайн байхгүй юу. Чингэлтэй дүүргийн МАН нэг ч ялагдаж байгаагүй гэдгийг та бүхэн ойлгох ёстой юм" гэсэн тайлбарыг өгсөн.

Arslan.mn

-Т.АЮУРСАЙХАН Д.АМАРБАЯСГАЛАНГААР ХАМГААЛУУЛЖ
ЧИНГЭЛТЭЙ МАН-ЫН ДАРГАД ӨРСӨЛДЖЭЭ-

Тэгвэл МАН-ын Хяналтын хорооны дээрх учир битүүлэг шийдвэрийн цаана улс төрийн эрх ашиг, томоохон “зодоон” явж  байгаа талаар тус намынхан ярьж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэйн намын хороог эрх мэдэлдээ авахаар хөдөлж, дарга болохоор үүрийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар дэмжиж хүч хавсаргасан байна. Тэд төлөвлөснийхөө дагуу саяхан Чингэлтэй дүүргийн үүрийн хурлыг зохион байгуулж энэ үеэр Т.Аюурсайхан, Д.Ганболдтой дүүргийн намын даргын албан тушаалд өрсөлджээ.

Гэтэл үүрийн гишүүдийн саналаар Т.Аюурсайхан ялагдаж, Д.Ганболд нь ялжээ. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Д.Ганболдыг Бага хурлын гишүүнээс хөөх шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна.

2020 оны сонгууль мажоритор системээр явагдана. Тэр дундаа 26 том, 50 жижиг тойрогт УИХ-ын сонгуулийг явуулах санал дээр МАН урьдчилсан байдлаар тогтоод байгаа. Тэгэхээр гишүүд дүүргийн намын дарга болох тэнд өөрийнхөө эрх мэдлээ тэлэх шаардлагатай байгаа учраас ийнхүү өрсөлдөөн ширүүсч эхэлсэн байна.

МАН-ЫН ШИЙДВЭР АЛБАН БИЧГЭЭР

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
611067
7 эможи

зочин
2019-12-17 19:03
МАН-ыхан хийсэн ажилтай нэгийгээ нийлж хөөв өө гэж
unen
2019-12-05 11:57
niit ard irgedeesee asuuval medeej Ayursaihang demjiishd Ganbod gej hen iin zuvlul nertei hend ch hereggui heden hog shaaruud niileed suutsan Ayursaihang ungana gejuu kkk
Иргэн
2019-12-03 21:04
Чингэлтэй бол хятадын эрлиизүүдээр дүүрсэн.Ганболд өөрөө эрлиыз.Тиймээс солих хэрэгтэй.
Зочин
2019-12-03 11:46
энэ нам нэртэй заваан жинхуунууд залуучуудад данпдаа буруу үлгэр дууриал үзүүлэх юм ерөнхийлөгчийн засаглалтай болохоос өөр зам байна уу
Зочин
2019-12-03 11:44
муу юм модон улатйа ингэж байж та нар байнд ч үгүй бнзбнд ч үгүй хоцов доо
Зочин
2019-12-03 11:43
ийм илт асуудлыг шийдэхж чадахгнүй хорчингуудтайгаа нийлж байгаа бол хүрэлсүх явахаа байжээ
Зочин
2019-12-03 11:43
ажил хийсэн шударга гишүүдээ ажиллуулж ажиллуулж шим шүүсийг нь сорж дуусангуутаа хэн нэг хорчиндоо намаас нь хөөх замаар албан тушаалыг нь бэлэг болгон өгдөг ямар хөөрхийлалтэй өрөвдөлтэй нам бэ ха хаа хаа
зочин
2019-12-03 11:39
энэ аюурсайхан үнэхээр балиар бохир залуу юмаа. хувалз аштай хүний хийсэн хөдөлмөрийг өөрийн болгож тоглолт хийх гээд наалдчихаад салдаггүй попчин байнга да. бас болоогүй балиар хүний мууд дуртай бөгс ухагч хийж нэр төрөө дээдшлүүлнэ гэж байдаггүй юм. найруулсан хорондоо хордох вий дээ чамд юу дутлаа гэж намдаа гай болох хор найруулдаг байна аа тэр амарбаясгалан гэдэг нь бас нийлчихээ юу нэг тэрэгний дугуйнууд болохгүй бол намаас нь хөөж байр суурийг нь булааж авдаг жишиг танай намд байдаг юм уу ийм балиар байж яаж олон юм хуцаж чаддаг юм хүрэлсүхнь юугаа харж байыдаг юм шударга ёс зүйтэй хүмүүсээ намын гишүүдийн асуудал шийдэх түвшиндээ ажиллуулж чадахгүй банйа гэдэг цаашлаад улс орныг яаж авч явах вэ чингис хаан бол ийм муухай урвагчдыг хатуу цээрдлүүлдэг байсан
зочин
2019-12-02 18:13
МАН дампуурчээ. Шударгаар өрсөлдөөд дийлдэхээрээ нэгнийгээ нохой шиг хөөж орхидог.. хаха. Шударга 5 гээч чинь угтаа өнгөлөн далдалсан поп улсьөрчид, хамгийн аюултай этгээдүүд шүү дээ! Яана даа ард түмэн минь. Гэнэн байна даа.
Зочин
2019-12-02 10:15
hujaa Ganbold mongoliin toroos zailah heregtei
ДИВААЖИН
2019-12-02 00:50
2020 ОНД ШУДРАГА 5 ГИШУУНЭЭС БУСДЫГ АРД ТУМЭН ДЭМЖИХГУЙ.БУСАД НЬ ЭРТХЭН АЖЛАА БОДООД БАЙХЫГ ЖИРИЙН ХУНИЙ ХУВЬД ХЭЛЬЕ!
Zochin
2019-12-01 22:57
Ayursaihan shudraga hvn mun vv ylagdaj suraagvi ylgdsan bol ter chigeere baih heregtei Chingeltei ni namiin zaluus ni vgee helj bnle shte Sain bsan dvvrgiig haglgaj butargaad bna geed
Зочин
2019-12-01 22:28
bugdiig zailuul
Zochin
2019-12-01 12:02
Худал мэдээлэл түгээхээ боль. Хариуцлага тооцуулах хангалттай үйлдэл хийсэн болоод л ийм шийдвэр гарсан. Шудрага байх хийсэн бүтээсэн гэх хэмжүүр шалгуур нь ямар зарчимаар хангагдах вэ гэдэг нь маш чухал. Гаднаа гяланцаг гэдгээр хэмжигдэхгүй.
Днхг
2019-12-01 12:01
Ганболд гэдэгнөхөр одоо арай даварч байна аа энэ зөв шийдвэр гарчээ МАНАН бүлэглэлийн нэг айхтар зэвүүн гардаа тойрогтоо ирж ажлаа хийгээч ээ сонгууль болноос хойш нэг я харагдсангйү ээ
Зочин
2019-12-01 11:32
Энэ Ганболд юу хийсийн зайлуулах нь зөв спортын талбай байгуулсанаа их юм хийсэн гэж бодоод байгаан биш биз дээ бараг л засаг дарга Эрдэнэбат хийлгэж энэ новш үр дүнгийн хүртэж байгаа шүү МАНАН-н жинхэнэ бялдууч гөлөг пялдага новш минь Чингэлтэйгээс зайлбал таарна хужаагийн шээс минь бүрэн эрх чинь удахгүй дуусна чамтай уулзнаа
Зочин
2019-12-01 10:06
Энэ худал мэдээлэл бнаа. Ганболд хийсэн юмаа хурдан мартах юмаа
Irgen
2019-12-01 08:22
Ed nar hoorondoo alaltsaj bna daa uls tord garaad hulgai hiine shuu dee
Иргэн
2019-12-01 02:51
Чингэлтэйд Ганболд дарга их ажил хийсэн, алдаа оноо бж болно гэхдээ бага хурлын гишүүнээс хасагдах ч арай дэндэнэ, Аюурсайхан юм бүрийг л шүүмжлээд бх юм, өөрөө хийсэн бүтээсэн нь харагдаагүй
Ман
2019-12-01 02:30
Ийм ичвэргүй новшнуудаар төр бариулж байгаагаа мэдэж бгаа.МАН ард түмнийг доромжилж ханахгүйн дээ.Бүгд зайлвал ард түмэн сайхан амьдрана даа.
иргэн
2019-11-30 22:50
Хоорондоо алалцаад бай новшнуудаа
Зочин
2019-11-30 17:50
Gold
2019-11-30 16:51
Болиочдээ, ийм ичмээр хүн итгэхийн аргагүй худал мэдээлэл бусдад түгээж, сайтынхаа нэрийг унагаах гэж
keyboard_arrow_up