Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхбат: ЖДҮ-гээс болж 2020 онд ялагдах болчихсон байгаа шүү

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь Х.Болорчулуун: ЖДҮ-г улстөржилт гэж харж байна

…УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Манайхан нэг юмыг зөв ойлгоосой. Хэн хэнийхээ мууг үзэх гэж байгаа юм биш ээ. Цаашдаа энэ нам, энэ бүлэг дээр дахиад бие биеийнхээ мууг үзэх гэж байгаа юм шиг хандлага битгий гараасай гэж би хүсч байна. Тэр нь юу вэ гэхээр өнөөдөр бид нар ЖДҮ-гийн асуудал орж ирсэн тулдаа ярьж байгаа юм. Гэхдээ энэ ЖДҮ-гийн асуудалд холбогдсон гишүүд маань нэг гомдол яриад байгаа юм. Хэдэн хүн зохион байгуулалттай хүний муу үзэх гээд гэж, үгүй шүү дээ. Харин нэг хэсгийнхээ мууг үзэх ажил жилийн өмнөөс эхэлсэн байхгүй юу. 30 тэрбум чинь 30 гэр бүл, концессчин, олигархиуд, дөнгөж өнөөдөр сая хүртэл жагсаал хийгээд Энхболд, Мөнхбат, Номтойбаяр гээд нэрийг нь зоож байгаад Монголын ард түмэн зарлаад байхад, Төрийн ордонд хэвлэлийн мэдэгдэл хийгээд зогсож байна шүү дээ. Нэг талаас ярьдаг үнэтэй, цагаантай хүн гэж байдаггүй шүү дээ. Үүнийг яагаад хоёр талаас нь ярьж болоогүй юм бэ. Хоёрдугаарт, өнөөдөр нийгэмд үүссэн бухимдал 60 тэрбум болчихлоо. Энэ 60 тэрбумчдыг, Миеэгомбын Энхболдыг зайлуулахгүй бол Ардын нам 2020 онд ялагдах нь, бузар булайгийн туйл, шившиг боллоо гэж манай хэсэг нөхөд маань ярьсан. Яг үүнтэй чинь адилхан ЖДҮ-гийн асуудал тийм болчихсон байгаа шүү дээ. Гуравдугаарт, энэ асуудлыг яригдаад эхлэхэд цэг тавьж болох байсан. Би нэг юманд харамсч байгаа юм, Энхбаяр гишүүн ээ. Дараагийн жагсаал ЖДҮ-гийн жагсаал болж магадгүй шүү. Энийг би хийх гэж байгаа юм биш. Нийгэм чинь хийх байх шүү. Тийм учраас үүнийг яаж болиулах вэ гэдгээ бид нар бодох, ярих цаг болжээ” гэв.

Үргэлжлэл бий…

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.23  ДАВАА  №253  (6220)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611863
0 эможи

Зочин
2019-12-23 13:45
зочин
2019-12-23 12:51
Дунд хуруу муу лэлэрээ адийдүү.Чиний концесс нүүрсний хэргээс болсон Ждү чиний хажууд юуч биш за
ИРГЭН
2019-12-23 11:31
МАН-Д ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ УРВАГЧ ЭРЛИЙЗ ГЭЭД ЧАМ МЭТИЙН ШАЛДАН БӨГС ДОЛООЖ ГҮЙЖ ТЭРБУМТАН БОЛЖ АЛТАНД УМБАГСДААС БОЛЖ НАМ ХУВААГДСНЫГ БИТГИЙ ГУЙВУУЛААД БАЙГААРАЙ.СОНГУУЛИЙН ДАРАА МАНАН-ГИЙНХАН ШОРОНД ХАТААГДАХ БОЛНО.ЭСВЭЛ ХУВЬСГАЛЫН ШУУРГАНД ЭД ХӨРӨНГӨ ГЭР БҮЛЭЭ ҮҮРД АЛДАХ ЗАМ ҮЛДСЭН.
Зочин
2019-12-23 11:21
МАН, 60 тэрбумаас, газрын наймаачин, урд зүгийн зээ М.Энхболдоос болж ялагдана.....
keyboard_arrow_up