Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан шинжээчдэд ял шийтгэв

2020 оны 1 сарын 21

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох, бусдыг хүчирхийлсэн хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан хэрэгт холбогдсон ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн юм. Амралтын өдрүүдэд шүүн таслах ажиллагаа түр завсарлаж, өчигдөр үргэлжлүүлэн хэлэлцээд шийдвэрээ гаргалаа. Нийслэлийн Прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 21.4-т заасан “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан”, 21.1 дэх хэсгийн “Нотлох баримт хуурамчаар үйлдсэн, устгасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд хохирогч, холбогдогч, тэдний өмгөөлөгч нар янз бүрийн шалтгаан хэлж хурлыг хойшлуулсаар энэ сарыг хүрсэн юм. Өнгөрсөн оны сүүлчээр уг хэргийг хэлэлцэхээр товлоод байхад хохирогч Ч.Наранзаяа, шинжээч эмч Ч.Баттогтох, Ш.Сарантуяа, гэрч Ж.Батдэлгэр, М.Энхтайван, Ч.Саранзаяа нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүйгээс хойшлуулсан билээ. Дээрх гурван шинжээчийг 2017 оны зургадугаар сарын 19-нд ШШҮХ-гийн байранд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутган, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн 256.1-т заасан “Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн” гэмт хэрэгт буруутай гэж үзэн нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Харин шүүгдэгч Ж.Оюунааг уг хуулийн 254.1 дэх хэсгийн “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн” гэм буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.2 сая, шүүгдэгч Н.Золжаргалыг албан тушаалаа ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 240 000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Х.Түвшин-Эрдэнэ нь хятадуудаас 20 000 юанийн хахууль авч байсан үйлдэл дээрээ баригдсан ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийн төрсөн ах гэнэ.

Дээрх хэргээс гадна өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Криминалистикийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан, дэд хурандаа Д.Адилбаяр, хуучнаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд даргын үүрэг гүйцэтгэж байсан Б.Цолмон нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон байв. Б.Цолмонг Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшихээр маргалдагч хятадуудын нэгний талд ажиллаж, хуурамч дүгнэлт гаргуулахаар дээрх албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
3
confuse an post
4
angry an post
5
612802
23 эможи

Zochin
2020-01-27 08:58
Юу вэ дор хаяж 4 өөс 5 жилийн ял өгөөчээ!!!Ялна арай хөнгөн байна шүү дээ
b
2020-01-22 17:26
Энэ тэгээд ийм дүгнэлт гаргуулах гэж хахууль өгсөн, гэмт хэрэгээ нуун дарагдуулсан хүн нь ямар шийтгэл авахуу, нөгөө Бандааш нь
Иргэн
2020-01-22 09:14
Шүүхийн шинжээч, ер нь шинжээч байх эрхийг нь насаар нь цуцлах хэрэгтэй. Ийм шуналын тулам, хүний үнэргүй амьтад бусдын амьдралыг хэдэн халтар төгрөгний төлөө орвонгоор нь эргүүлж байна.
Зочин
2020-01-22 00:34
Залуу хүний замналыг ийм болгож бдаг хариуцлагагүй ажилтнууд багаар шийтгүүлж бна даа
Jjjjjjjj
2020-01-22 00:27
Хахууль авна гэж тангараг өргөдөг юм болов уу. Төрийн албан хаагчид
Jjjjjjjj
2020-01-22 00:27
Хахууль авна гэж тангараг өргөдөг юм болов уу. Төрийн албан хаагчид
Jjjjjjjj
2020-01-22 00:27
Хахууль авна гэж тангараг өргөдөг юм болов уу. Төрийн албан хаагчид
Зочин
2020-01-21 19:09
Зочин
2020-01-21 16:02
Bugdiin shorond hiii
2020-01-21 15:04
Shorond hii
Зочин
2020-01-21 13:46
Нэг гэр бүлээс олон том албан тушаал авчихаад зэрэг зэрэг авилгын хэрэг хийгээд байвал энэ улс хаашаа явах вэ
Shvvhed
2020-01-21 11:02
durakuudiig dahiad turt bitgii ajluulaa yaliig bag ugsun bna shtee muu abilgachidiig yadaj 5 jil suulgaj baildaa
Р
2020-01-21 10:03
Ийм сда нарыг төрд ажиллахгүй болтол нь зайлуулааач
keyboard_arrow_up