Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ намын дэд дарга Ш.Батсамбуу УРИАЛГА гаргалаа

2020 оны 2 сарын 12

Arslan.mn

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Олон улсын санхүүгийн байгууллага, Арилжааны банкуудын эзэд,Самурай бонд,Чингис бонд, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нийт түрээслүүлэгч нарт  хандан уриалга гаргаж байна.

БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ,ҮНДСЭН ТӨЛБӨР МӨН ТҮРЭЭСИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООХЫГ УРИАЛЖ БАЙНА!!!

Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан  энэ хэцүү цаг мөчид төр засгаас яаралтай арга хэмжээнүүдийг  авч байгаа.  Засгийн газраас бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл, жолооны курс, сургалтын дамжаанууд хичээллэхгүй байхаар хориглосон. Мөн PC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан. Кино үзвэрүүд мөн энэ хугацаанд 18 нас хүртэлх хүүхэд залууст үйлчлэхгүй юм байна.

Зуд болохоор нохой таргалдаг Зовлон болохоор шуналтан таргалдаг гэгчээр  энэ бүхний хажуугаар  БАНК АШГАА БОДСООР БАЙХ УУ!!!

Бидний цөөхөн монголчуудад банкинд зээлгүй хүн гэж бараг үгүй бизээ. Үүнд ажил хөдөлмөр эрхэлдэг, том жижиг гэлтгүй төрөл бүрийн бизнес эрхэлдэг үйл ажиллагаа нь зогссон, хөл хориотой холбогдуулан үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр саатсан бүх л хүмүүс  бизнес эрхлэгчид хамрагдах байх. Үүнээс үүдэн ямар ч орлогогүй,орлого нь буурсан үүдээ бариулсан газрууд зөндөө байна. Тэдний ихэнх нь зээлтэй байгаа, өнөөгийн хүнд нөхцөлд банкууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан зээлийн хүүгээ зогсоох нь битгий хэл олон нийтэд чиглэсэн сайн үйлсийн аян ганцыг ч хийхгүй байгаа нь харамсалтай санагдаж байна.

Өнөөдөр монголын санхүүгийн зах зээлд банк болон банк бусууд ноёлдог бөгөөд тэдний ашиг орлого тэрбум тэрбум, их наядаар яригддаг. Яагаад Төрийн гурван өндөрлөг, Монгол банк, Засгийн газар, Улсын Онцгой комисс зээлийн хүүгийн асуудал, зээл зогсоох асуудал, үндсэн зээл төлөлт зогсоох асауудал хөндөхгүй байна. Банкны хүү болон түрээсийн төлбөр өдрөөс өдөрт бодогдон өссөөр, бид орлогогүй хуйхаа маажсан хэвээр байхад  БАНК АШГАА БОДСООР БАЙХ УУ!!!

300 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд эх оронч сэтгэл гарган хүүнээсээ 1 удаа татгалзана уу.

Энэ бүгдийг харгалзан үзэж ТӨР ЗАСАГ минь мэргэн ухаандаа тунгаан шүүж давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр банкны харилцагчид болон түрээслэгч нарт тулгарсан бэрхшээлийг ойлгон хөл хорио тавигдтал
- Зээлийн хүүг зогсоох
- Хаагдсан газруудын түрээсийг түр зогсоох
- Үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч өгнө үү.

Эсвэл  БАНК АШГАА БОДСООР БАЙХ УУ!!! Тэдний ашиг орлого тасралтгүй өссөөр байх уу!!!
 

УРИАЛГА ГАРГАСАН ШИНЭ ЭВСЭЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613661
14 эможи

Давагдашгүй хүчин зүйлийн эрсдлийг хувь хүн банк хувааж үүрэе.Арилжааны болон банкууд хүнд үед сэтгэл гаргаач..Маш зөв уриалга бн.Баасанхүү ч бас адилхан зөвлөмж хүргүүлсэн бсан.
2020-02-12 20:29
Зөв уриалга бн.давагдашгүй хүчин зүйлийн үед .
ЗОЧИН
2020-02-12 19:43
ӨВЧНӨӨР ДАЛИМДУУЛЖ УЛС ТӨР ХИЙХЭЭ ШИНЭ НАМ ЗОГСОО.ТӨР ЗАСАГ, ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖИЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХОО ЗОГСОО БАТСАМБУУ ГЭЖ 2016 ОНД АХ САЙХАНСАМБУУГИЙНХАА ТОЙРОГТ МАН ЗАВХАН АЙМАГТ НЭР ДЭВШИЖ АХЫНХАА САНАЛЫГ ХУВААЖ ЯЛАГДАЛД ХҮРГЭЖ НАРАНТУЯА УИХ ГИШҮҮН БОЛЖ БАЙСАН БАТСАМБУУ ӨӨДТЭЙ ЭР БИШ ДЭЭ. ОДОО БАТЗАНДАНД АШИГЛУУЛААД САЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ.
Зочин
2020-02-12 19:33
Иргэн
2020-02-12 19:23
Бүх зээлийг төр даах юм шиг сураг сонсогдоо , Монгол банк их хэмжээний мөнгө хэвлэж банкуудад тарааж бн
Цэдэн
2020-02-12 19:20
Ерөөсөө улсаараа дүрэмгүй журамгүй попууд болцгооё,бүх төрлийн зээлийг төр нэг уд
Төмөр
2020-02-12 17:31
БАасанхүү дандаа л хулгай хийж ХЭРЭЭГ ДАГАЖ ЯВАХ
Зочин
2020-02-12 17:19
Баасанхүүгийн санаачилга юмуу,эд нарын санаачилга юмуу.
Delgermaa
2020-02-12 16:57
Zow demjij bn
пүрэвсүрэн
2020-02-12 16:56
Банк хүү бурул
keyboard_arrow_up