Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа дахин хүргүүлэв

2020 оны 2 сарын 14

Arslan.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт дахин хүргүүлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.

НПГ-т ирүүлсэн дээрх хүсэлтийг өдгөө хянаж буй гэнэ. Энэ удаа түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар тооцон шалгах санал АТГ-ын мөрдөгчид гаргасан сурагтай.

С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхад нь НДЕГ-ын даргаар Ц.Уртнасан ажиллаж байсан юм. Тус газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн хөрөнгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцон цагдан хориод буй. Уг хэрэгт холбогдуулан шалгахын тулд НПГ-т санал ирүүлсэн юм байна.

Ташрамд дурдахад, Ч.Чулуунчимэг нь С.Эрдэнийн сонгуулийн штабт ажиллаж байгаад сайд болсных нь дараа дээрх албан тушаалд томилогдсоныг зарим эх сурвалж хэлдэг. С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа АТГ-аас хоёр дахь удаагаа прокурорт гаргаж буй нь энэ. Өмнө нь энэ оны нэгдүгээр сард НПГ-т хүргүүлсэн ч хяналтын прокурор нь уг саналтай танилцаад зарим зүйлийг тодруулах шаардлагатай гээд зохих ажиллагаа хийлгэх даалгавар бичин буцаасан талаар бид мэдээлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Дархан гурил тэжээл” ХК-ийн хуучин элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр засаж улсад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлж байсан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613750
4 эможи

Зочин
2020-02-15 17:16
Авилгажсан хууль шүүхийн байгууллагуудтай манайх шиг уос оронд шудрагаар хэрэг шийдэгдэнэ гэж ыайхгүй.
иргэн
2020-02-15 12:18
Зандка суудлаа авах нь дээ
Zochin
2020-02-15 09:21
AH iig songyylias umnu ner hyndiig unagah ajil yavagdaad baina uu, Gehdee ene Erdene dargad asuudal baigaa l baih daa
зочин
2020-02-14 16:38
Есөн шид нь бүрдсэн амьтан. Шудрага гэсгээл гэж байдаг бол одоо л
Зочин
2020-02-14 15:48
ИХ ЮМ ГАРНА ДАА ОЛИГТОЙ ШАЛГАНА ШҮҮ
зочин
2020-02-14 14:14
Мѳн ч их хулгай авилага байгаа даа Сайн шалгаад ѳгѳѳрѳйдѳѳ Нүгэл одоо л эзнээ оллоо
Зочин
2020-02-14 13:32
ЖДҮ-чид, концессчидыг хэзээ татах вэ? АТГ-аа.
Зочин
2020-02-14 13:21
Эрдэнээс их юм гарна. Нийгмийн Даатгалын энэ хүн дампууруулсан.
Зочин
2020-02-14 12:33
Зөвдөө
Зочин
2020-02-14 12:20
keyboard_arrow_up