Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Энхбаяр сайдад горилоод, нэр дэвшихээс татгалзав уу?

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын Бага хуралд оролцох үеэрээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр “12 жил УИХ-ын гишүүнээр ажиллалаа, одоо боллоо. Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан, түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна.  Ж.Энхбаяр гэдэг хүн улс төрд орсон зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа учраас намаа энэ удаагийн сонгуульд ялуулахын тулд намынхаа штабын үйл ажиллагаанд оролцоно” хэмээн тайбарласан юм.

Улс төрийн карьер нь дуусаагүй эхэлж байгаа хэмээн хэлсэн түүнийг сайдад горилж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Үгүй ээ, бид эхлээд ялах ёстой. МАН сонгуульд амжилттай оролцох ёстой. Түүний дараа засаг, төрийн асуудлыг ярина. Тэр дараагийн асуудал” гэв.

Эх сурвалж: seruuleg.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
617153
5 эможи
keyboard_arrow_up