МАН, МАХН нэгдэх үү, эвсэх үү МАН, МАХН нэгдэх үү, эвсэх үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН, МАХН нэгдэх үү, эвсэх үү

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

90 жилийн ойн дээрээ хоёр салсан ууган нам 100 жилийн ойгоороо нэгдэх тухай яриа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж эхэллээ. Үүнийг батлах шиг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзсаны зэрэгцээ МАХН-ын дарга Н.Энхбаяр телевизэд ярилцлага өгөхдөө хоёр нам нэгдэхийг үгүйсгэсэнгүй.  Харин ч тэрээр нэг угшилтай хоёр нам нэгдэх эсэхийг мэргэн ард шийдэхийг уриалж байсан талаар бид өмнө мэдээлсэн.

МАН-ын хувьд 100 жилийн ойн дээрээ түүхээ булаацалддаг нэг хүчнийг дагаар оруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялагдал хүлээхгүйн тулд МАХН-тай нэгэн дээвэр дор нэгдэхийг хүсэх нь мэдээжийн хэрэг.

Ер нь бол хоёр нам нэгдлээ гэхэд хамгийн гол утга нь УИХ-д суудал бүхий улс төрийн намын хувьд МАХН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхээсээ татгалзана л гэсэн үг. Нэгдэх тухай ярианы улс төрийн ач холбогдол нь үүнд оршиж байгаа юм байна. Энэхүү нэгдэх тухай асуудалд хоёр тал хоёулаа санаачилгатай, хадаг барин гүйж байгаа бололтой.

Нэгдэх процессын талаар олон янзын л байр суурь нийгэмд явах болсон. Болно, болохгүй, худлаа үнэн... гээд. Ямар ч байсан нэгдэх асуудал бодитой нь тодорхой болж байна. Улс төрийн агуулгатай ажил болох нь ч тодорхой болж эхэллээ. Тийм болохоор ямар ч үнээр хамаагүй МАН-ын зүгээс МАХН-тай нэгдэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнд хүрэхийг зорих нь тодорхой биз ээ.

Харин хэдхэн сарын өмнө АН- тай эвсэж орон нутгийн сонгуульд оролцсон МАХН-ын хувьд МАН-тай нэгдсэнээр ямар ашиг олох вэ гэдэг л сонин байгаа юм...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624107
0 эможи

Шаана биз
2021-03-01 21:12
Бүгд намын дарга байх дуртай ллрууд нэгдлээ юу ?? Ёстой шаана биз
Энхбаяраар трглож дууслаа
2021-03-01 15:52
Энхбаяраар тоглож дууслаа. Нэгдэнэ гэхээр нь Ганббатар өөр намаас нэр дэвшчихнэ. Энхбаяр 2 туулай хөөгөөд хоосон хоцрохын цондон юм даа
Зочин
2021-03-01 15:33
МАН-д итгэх итгэлгүй болгочихлоо. Энхбаяртай нийлэх нь юу вэ. Заваан юм.
Зяин
2021-03-01 15:32
Энэ олон нам хэрэггүй нэгдэх нь зөв шүү
keyboard_arrow_up