АН алингаа алдаж байхад ардчилагчдын нэг Э.Бат-Үүл “Ач зээ” хамтлаг байгуулж явна АН алингаа алдаж байхад ардчилагчдын нэг Э.Бат-Үүл “Ач зээ” хамтлаг байгуулж явна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН алингаа алдаж байхад ардчилагчдын нэг Э.Бат-Үүл “Ач зээ” хамтлаг байгуулж явна

2021 оны 3 сарын 11

АН алингаа алдаж байна. Гучин жилийн түүхтэй, Монголын улс төрийг эргүүлсэн хэрнээ өнөөдөр гуравхан жилийн түүхтэй жижиг намаас ч дор орлоо.

С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын тамга тэмдгийн тулаан үргэлжилсээр намын даргын сунгаан дээрээ ид үзэлцэж байна.

Ц.Тувааны тэргүүлсэн АН даргаа сонгох сунгаанд нэр дэвшигчдээ бүртгээд 93 сая төгрөг хураагаад авчихсан гэж байгаа. Уг нь ирэх сарын 25-нд намын даргын сунгааг хийнэ гэж мэдээлж байсан ч гэнэт саяхнаас сунгааны хугацааг наашлуулж энэ сарын 28 болгожээ. Нэр дэвшигчдийг өнгөрсөн 7 хоногт тодруулж, Ц.Оюунгэрэл, О.Цогтгэрэл нарын 16 хүн бүртгүүлсэн байдаг.

Гэтэл энэ АН-ын тамга тэмдэг, данс хүчингүй гэх мэдээлэл тархаж, ард иргэдээс 93 сая төгрөг босгосон Ц.Оюунгэрэл нэрээ татсан талаар өнөөдөр мэдээллээ.

Харин нөгөө талд С.Эрдэнэ гишүүдээ цуглуулан хуралдсан мэдээллүүд хөвөрч эхэллээ. Тус мэдээлэлд “АН уламжлалынхаа дагуу сэтгүүлчидтэй хийдэг "4:11" уулзалтаа сэргээн зохион байгууллаа. Өнөөдрийн уулзалтанд АН-ын удирдлагад шинээр томилогдсон АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд дарга Ц.Оюундарь, АН-ын Улс төрийн асуудал эрхэлсэн дэд дарга О.Чулуунбилэг,  АН-ын Үйлдвэржилтийн бодлогын асуудал хариуцсан дэд дарга Ч.Отгочулуу, АН-ын байгуулалт хариуцсан дэд дарга Ц.Уртнасан, АН-ын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Алтанцэцэг, АН-ын Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасан, Нийслэлийн АН-ын дэд дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцлоо.

Энэ үеэр 3 сарын 17-нд болох намын дунд шатны дарга нарын сонгууль болон ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох АН-ын даргын сонгуулийн тухай, цахим санал хураалтын талаар тайлбар өгсөн юм” гэсэн мэдээ хөвөрч байна. Энэ бол С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ынх гэнэ.

Эндээс намын гишүүд сонгогчид, жирийн иргэд аль нь АН бэ гэдгээ ч ялгахаа болж эхэллээ.

Гучин жилийн түүхтэй АН ийнхүү шалаар нэг болж байхад ардчилагчдынхан чимээгүй л явна. Зарим нь урлаг уран сайхны салбар сонирхож эхэлсэн бололтой. Тодруулбал, АН-ын алингаа алдаж байгаа энэ өдрүүдэд Э.Бат-Үүл гэхэд “Ач зээ” амьд хөгжмийн хамтлаг байгуулан таатай нь аргагүй сошиал сүлжээнд бичлэгээ хуваалцаж сууна.

Эх сурвалж: shuurhai.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624414
3 эможи

СУРТАЛ УХУУЛГА
2021-03-14 09:16
эрдэнэ гарамгайбаатар оюундар баасанхүү батүүл гэх чөтгөрүүд нэг талдаа гарчихаж ашгүй
Зочин
2021-03-13 22:49
Женко АН-аар маань туг тахьчихлаа, Одоо Монгол улсаар маань сор залах гэж байна, яах вэ!!!
Б
2021-03-11 19:33
Манай муу грашын шалны алчуураас дор орсон нам даа. Шалны алчуураа хаяж чадахгүй ч АН ыг бол нулимсоон
keyboard_arrow_up