Х.Баттулга АН-ын даргаар О.Цогтгэрэлийг болгоно, бусад нь нэрээ тат гэжээ Х.Баттулга АН-ын даргаар О.Цогтгэрэлийг болгоно, бусад нь нэрээ тат гэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга АН-ын даргаар О.Цогтгэрэлийг болгоно, бусад нь нэрээ тат гэжээ

2021 оны 3 сарын 28

Arslan.mn

“Тувааны” АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа О.Цогтгэрэл тэргүүтэй 4 нэр дэвшигчийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзжээ.З.Энхболд зуучлан уулзуулсан энэ уулзалтаар Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт тулгажээ.

Тэднийг нэрээ татахыг шаардсан нь сунгааг шударга болно хэмээн найдан хамаг хүч боломжоороо сурталчилгаа хийсэн 3 нэр дэвшигчид хүнд цохилт болсон бололтой. Тэд сая 17 цагт Зоригийн хөшөөний өмнө хэвлэлийн хурал зарлана хэмээн хэвлэлүүдэд зар өгсөн. Гэвч тэд ирсэнгүй. Эх сурвалжаас тодруулбал, Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч буцааж дуудсан бол О.Амартүвшин явж, С.Эрдэнэболд ганцаараа үлдээд өөрийн цахим хуудсаараа лайв хийхээр болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч эцсийн шийдвэр гараагүй ч Х.Баттулга нэр дэвшихийн тулд өөрөөс шалтгаалах бүх л эрх мэдлийг ашиглан аргаа барж буй билээ. Хамгийн сүүлд гэхэд өөрийг нь нэр дэвших эрхтэй гэсэн албажаагүй мэдээг Цэцийн шийдвэр мэт олон нийтэд тараасан, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж буй Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Гэвч ингэлээ гээд Цэц түүний талд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байгаа.

Үүнээс өмнө нь  Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Туваанаар дамжуулан АН-аас ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвших заалтыг АН-ын дүрэмд хүчээр оруулсан ч энэ нь мөн л хүчин төгөлдөр бус болсон билээ. Аргаа барахдаа АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай болгон хувааснаас АН-ын даргын сунгаа хоёр талд зэрэг зарлагдаад буй. Өчигдөр сунгааны сурталчилгаа албан ёсоор хаагдсан. 

“Эрдэнийн” АН-ын даргын сунгааны дүн маргааш цахим санал хураалтаар эцэслэх бол “Тувааных”  гишүүдийн саналаар шийдэгдэх юм. Ийм үед ардчилсан Ерөнхийлөгч маань гишүүдийнхээ сонголтыг үл тоон санал хураалтаас өмнө “Тувааны” АН-ын даргыг ийнхүү тодруулсан нь нэр дэвшигч нарын эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргээд байна. Х.Баттулгыг АН-ын мянга мянган гишүүдийн сонголтыг уландаа гишгэх эрх байхгүй хэмээн тэд үзэж байна. 

О.Цогтгэрэлийн тухайд АН-ын даргын сунгаанд маш их хөрөнгө мөнгө гаргасан гэх бөгөөд тэр нь АН-ын дансанд оров уу, Тувааны халаасанд оров уу, эсвэл бүүр Х.Баттулгын хандив болсон эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ. Мөн энэ үеэр Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй нь тодорхой болчлоо. Тийм болохоор өөрийнхөө оронд Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гэж ярьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
624856
9 эможи

Zochin
2021-03-31 14:51
Battulgaar ul baram AN s erunhiilugch songoj bolohgui yum bainaa gedeg ni suuluun 12 jild buren batlagdav haraat bus shudarga shuuh baihgui bolson uunii ulmaas mongol ulsad shudarga yos gej ugui boljee mungu erh medel alban tushaaltai l bol yaj l bol yaj shuuhiig guivuuldag yu durtaigaa hiideg hunii umch hurungiig deeremddeg hiigeegui hergiin tuluu shorond ordog hiisen hereg ni tsagaaddag urshuugddug ardchilal neriin dor ard tumen bol aluulj bainadaa ANamaas l bish bol heniig ch erunhiilugch bologson yadiin
Монгол
2021-03-29 21:22
Эх орноо худалдагсад, ичгүүргүй луйварчид дуу дуугаа авалцан, тэдний эсрэг ард түмнээ өмгөөлөн, эх орноо зарж арилжихгүй гэж ганцаараа сөрөн зогсох Х.Баттулга ерөнхийлөгчийг гутаан доромжилж, гүтгэн харлуулах гэж өргөн фронтоор дайрч байна даа. Ард түмэн ерөнхийлөгчийнхөө талд зогсож буйг тэд тооцоолохгүй л байгаа юм байх даа? Монголчуудыг ноомой хүлцэнгүй, тэнэг мангар гэж басамжлаад байгаа нь илт байна. Монгол ахан дүүс минь ерөнхийлөгчөө дэмжицгээе!
zochin
2021-03-29 07:48
AH-d ardchilal baihgui boljee neg hunii daranguilal togtoj bga yum bn
Зочин
2021-03-29 07:43
Алтанхуяг гөлийгөал дайраад байдаг муухай нөхөр байман шүү
Зочин
2021-03-29 03:25
Алтанхуяг ерөнхийлөгчид дэвшвэл 2 гараа өргөөд сонгоноо
Зочин
2021-03-28 22:15
Алтанхуяг дэвших хэрэгтэй дэмжих болноо
Зочин
2021-03-28 22:14
Алтанхуягийг бол дэмжинэ шүү.
ард түмэн
2021-03-28 21:15
баттулгыг тэртэй тэргүй ард түмэн сонгохгүй үл бүтэх этгээд М.энхболдыг гаргахгүй гэж л ард тшмэн аргагүйн эрхэнд баттулгыг гаргасан болохоос биш баттулгыг эсэргүүцсэн хүн одоо бол бүгдээрээ шүү
Зочин
2021-03-28 20:58
Баттулга ийм явцгүй хүн юмуу.санаа муу яван хатна гэдэг үгийг санаж яв
Zochin
2021-03-28 19:33
OO yadaga novsh ve Amartuvshing demjih heregtei baidaga
Зочин
2021-03-28 17:29
АН дотор моах гэж женко-н фракц байдаг юм. Дурын гишүүнээс нь асуу? Женко ялсантай хамтраад улсаа босгох бодолтой болохоос эхнээс нь энэ тэр гэж дэмжихгүй гэдгээ эрэлхийлсэн шүү.
keyboard_arrow_up