Х.БАТТУЛГА, Сү.БАТБОЛД та 2 оффшорын мөнгөө оруулж ирж иргэн бүрт амласан САЯ ТӨГРӨГӨӨ ТАРАА!!! Х.БАТТУЛГА, Сү.БАТБОЛД та 2 оффшорын мөнгөө оруулж ирж иргэн бүрт амласан САЯ ТӨГРӨГӨӨ ТАРАА!!!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.БАТТУЛГА, Сү.БАТБОЛД та 2 оффшорын мөнгөө оруулж ирж иргэн бүрт амласан САЯ ТӨГРӨГӨӨ ТАРАА!!!

2021 оны 3 сарын 30

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболд хоёрын оффшор дахь компани илэрсэн. Баримт нь гарч ирсэн. Х.Баттулга Сингапур, Сү.Батболд Виржинийн аралд оффшор компаниудыг "үйлдвэрлэж" байсныг монголчууд мэдэж авсан. Уг нь Х.Баттулга "Женко", Сү.Батболд "Алтай холдинг"-ийн эзэн.

Дагасан олон компанитай. Тэр хэрээрээ хөрөнгө бэлийг нь тооцох боломж багатай. Хэдий тийм боловч энэ хоёр бизнесмэн улс төрд орсон. Х.Баттулга 2008, Сү.Батболд 2000 оноос хойш улс төрд тасралтгүй явж байгаа юм. Өнөөдөр нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь УИХ-ын гишүүнээр ажилладаг. Тэр утгаараа Х.Баттулга, Сү.Батболд хоёрын оффшор хөрөнгө нэр бүхий хуулиуд батлагдсанаар хуулиар хориотой болсон. Жагсаалтад 49 улс буйгийн 12 дугаарт Британийн Виржинийн арлууд, 46 дугаарт Сингапур улсыг бичсэн байна.

Энэ хуулийг мөрдөөгүй төрийн ямар ч албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах арга хэмжээ авах ёстой гэж заасан. Ингэхээр Х.Баттулга, Сү.Батболд хоёр хууль зөрчсөн нь тодорхой болоод байгаа юм.

Цаашлаад тэдний энэ хууль уус хөрөнгийн эх үүсвэрийн асуудал ч яригдах ёстой. Тиймээс хоёр хар хэрээний үлгэрээр бие биеэ ухаж буй Х.Баттулга, Сү.Батболд хоёрыг Монголын хуулиар хамтад нь шүүх ганц зам үлдээд байна. Ер нь тэгээд тэдний нуусан хөрөнгийг оруулж ирээд түүгээр нь улс орны хөгжилтэй холбоотой, тулгарсан бусад олон асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Дор хаяад л Х.Баттулгын засгаас нэхээд байгаа иргэн бүрт өгөх сая төгрөгөө тарааж болно. Тиймээс Х.Баттулга, Сү.Батболд хоёрыг хамтад нь шалгуулах шаардлага үүсч байна. Энэ эрхмүүд Монгол Улсынхаа хуулиар хар, цагаанаа ялгуулах учиртай. Ийм санаачлага ч нэр бүхий иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гарч, эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандаж буй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624911
6 эможи

njuty
2021-04-01 10:33
Хоёуланг нь огцоруулаад хоёуланг нь хорьж шалгаад хоёуланд нь ял өгөөд хоёуланг нь хорих газар ачуулчих,хэн нь ч барьцах юмгүй амар
keyboard_arrow_up