Гадны шашны байгууллагаас хандив авсан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй Гадны шашны байгууллагаас хандив авсан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гадны шашны байгууллагаас хандив авсан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрох хугацаа багасч, ердөө гуравхан хоног үлдлээ. Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ажил руу эрчимтэй орж байна. МАН, МАХН хоёр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэн орохоо мэдэгдээд байгаа бол хоёр хуваагдсан АН сонгуульд нэгдмэл байр суурьтай оролцох оролдлогыг эхлүүлсэн байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үйл явдлууд дотроос хамгийн гайхаш төрүүлж байгаа шийдвэрийн нэг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д элссэн явдал.

Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН хоёр нэгдэн оролцохоо мэдэгдсэн. МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан оролцохооргүй болсон нь “Босоо” Ганбаатарыг АН- руу нүүхэд хүргэжээ. Поп улстөрчдийн жагсаалтыг тэргүүлдэг С.Ганбаатар АН-д элсэж байгаа нь харин АН-ын лидерүүдэд таалагдсангүй. Тэд эхнээсээ байр сууриа илэрхийлж, Э.Бат-Үүл “Намд маань фэнгшү Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ! Нэгд, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг хангахгүй. Хоёрт, АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд Motel биш. Гуравт, АН нь чавесчуудын нам биш, өөр мундаг нэр дэвшигчтэй” хэмээн мэдэгдсэн бол С.Эрдэнэ “Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч АН-д элслээ гэж ээ. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хүний элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй” хэмээн цахим хуудастаа мэдэгдээд байна.

С.Ганбаатарыг угтсан АН доторх уур амьсгал хүйтэн байна. Улс төрийн намын оршин тогтносон түүх зузаантай АН-ынхан өнөөдөртөө С.Ганбаатар шиг популист улстөрчөөр дутаагүй гээд шулуухан хэлээд эхэлжээ. Гэсэн хэдий ч энэ хүйтэн уур амьсгалыг үл тоон С.Ганбаатар өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ О.Цогтгэрэлд өглөө. Шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон Х.Баттулга С.Ганбаатарыг АН руу илгээсэн гэсэн яриа ч улс төрд өрнөөд эхэлжээ.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн хүслээр АН-д элсэж байгаа ч С.Ганбаатар энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авч чадахгүйгээ сайн ойлгож байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн гол сэдэвт нэрээ гаргахыг С.Ганбаатар хамгийн ихээр хүсэж байгаа. Популист улстөрчид байдаг, олон нийтэд мартагдаж болохгүй байх энэ зарчим С.Ганбаатарыг түмний өмнө гарч ирэхэд нөлөөлсөн биз ээ.

С.Ганбаатар нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Сонгуулийн сурталчилгааны дундуур тэрээр БНСУ-ын иргэд, МҮҮН-ий шашны төлөөлөгчдөөс их хэмжээний мөнгө авсан нь илэрч, шүүхээс шийтгэл авч байсан хүн юм. Дотоод сонгуульдаа гадны шашны байгууллагаас хандив авч байгаад баригдсан энэ этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь өөрөө томоохон эрсдэл дагуулах ч аюултай. Товчхондоо бол ийм улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх байхгүй.

С.Ганбаатарт холбогдох МҮҮН-ий шашны байгууллагаас хандив авсан хэргийг 2017 онд шүүх шийдвэрлэсэн бөгөөд түүнийг

  • Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “Мөнгөн хандив иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заасныг,
  • Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.8 дахь хэсэгт “Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна” гэж заасныг,
  • Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөнийг тогтоон, гадаадын шашны байгууллагаас авсан мөнгөн хандивыг улсын орлого болгож байсан юм.

Б.Ирээдүй

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
626288
1 эможи

Zochin
2021-05-01 19:46
Solongosiin mafitai holbootoi hun. Umch huringuu nuun daragduuldag!!!
иргэн
2021-05-01 08:34
АН-ААС НЭР ДЭВШИЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ АРД ТҮМЭН СОНГОХГҮЙЛДЭЭ ХХРИН ГАНБААТАРЫГ БОЛ ХААНААС Ч НЭР ДЭВШСЭН СОНГОНО АН-ЫН МАЛУУДАА
Зочин
2021-05-01 00:50
Энэ хүн аль ч талаараа төрийн тэргүүнд тэнцэхгүй. Боловсролыг уландаа гишгэсэнтэй адил. Хуурамч диплом, гадны байгууллагаас хандив нэрээр хахууль авсан, нам нам дамжсан, үзэл суртал хийж бүтээсэн ажил байхгүй, нэг удаа төрийн аль нэг байгууллагыг удирдаж байгаагүй, туршлагагүй . Бослого тэмцэлд ур алдаг хүн ард иргэдийн билэг тэмдэг, эв нэгдлиыг хэзээч хангаж чадахгүй
Зочин
2021-04-30 20:43
бусад нь тэгээд гэмгүй нэгэн үү. Ганбаатарыг харлуулах зохиол
Зочин
2021-04-30 19:49
авилгал авч байгаад гардуулж байсныг нь монголчууд мартсан гэж боддог юм байх даа жонхуугийн хиншүү
найз
2021-04-30 17:35
Одоо сайхан сэтгэлээ бариад ОТ ажлын хэсгийн гишүүдтэй нийлээд монголдоо ашигтай шийдвэр гаргуулах ажилдаа шамд.нас залуу учир 6 жилийн дараа шууд Ерөнхийлөгч болно гэж бодоод тайван амгалан бай
keyboard_arrow_up