Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас Х.Тэмүүжин гарлаа Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас Х.Тэмүүжин гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас Х.Тэмүүжин гарлаа

2021 оны 5 сарын 01

Arslan.mn

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүс хоёр удирдлагатай болоод буй тус намын хоёр талд материалаа хүргүүлээд буй.

Тэгвэл АН-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонуульд нэр дэвших сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотороо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй."гэжээ.

Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ хүргүүлээд байна. 

Харин М.Тулгат тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар материал, хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
626317
10 эможи

Зочин
2021-05-03 20:36
Нам доторх асуудлаа өөрсдөө шийд АН ын дотоод асуудлыг аудит ч юм уу, СЕХ эсвэл дээд шүүх шийдвэрлэх ёсгүй. УИХ ын гишүүд өөрсдөө хууль зөрчиж хөндлөнгөөс нөлөөлж болж байгаа юм уу.? Та нарын энэ маргаан ард түмэнд ямарч хамаагүй Зарим нэг нөхдүүд өөрсдийнхөө энэ маргаанд төр, засаг болон МАН гишүүд дэмжигч нарыг хүртэл хамаатуулж элдвээр чалчихах зогсоо
Зөв
2021-05-03 20:30
Зөв хууль дүрэм журам зөрчөөд байгааг нэг нь олж харсан нь зөв дүрмийн бус сунгаад хийчихээд одоо Аудитыг бүртгэж ав гэж шахалт үзүүлж шаардлаага хүргүүлээд байгаа. УИХ гишүүн Батсуурь гэдэг нөхөр бид их хуралд сууж байгаа Ардчилсан холбоо намын гишүүд тул ардяилсан намыг төлөалнө С.Эрдэнэ даргын талаас их хуралд сууж байгаа хүн байхгүй их хуралд суудалтай намаас ерөнхийлөгчид нэр дэвших естой гээд АН өөрсдөа хоёр хуваагаад тэнэг мэдээлэл хийж байна .
Бат
2021-05-01 22:56
Зөвөө нэг нь ч гэсэн ичих булчирхайтай байгаа нь яамай даа..одоо чинь хүмүүс өөрийгөө голохоо мэдэхээ байсан цаг АН лидер алга лдаа..үнэхээр ард түмний дэмжлэг авч чадах хүн л хэрэгтэй..ядаж одоо дотоод асуудлаа цэгцэлмээр юмдаа үнэхээр ойлгохгүй юм
zochin
2021-05-01 22:38
argagui l huulich hun oor yumaa AH-s ene udaagiin songuulid neree devshuulj chadahgui
Зочин
2021-05-01 16:00
shog gar ve odoo medej gene
erka
2021-05-01 15:17
sain bna ooriigoo medej bna medeej temuujeen chnii toloo yajich bodson mongolchuud sanalaa ogohui shuu de ehner huuhed geed boloo chi ene ulsiin toloo um hiigeegui harin hamag um samarsan hairan saihan aprat ebdsen geed yaj sanalaa ogno gej bodboo
keyboard_arrow_up