М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорчээ М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорчээ

2021 оны 5 сарын 01

Arslan.mn

Хоёр даргатай болсон АН хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар дотоод сонгуулийн үйл ажиллагаа өрнүүлээд буй.

Тэгвэл М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорсныг танилцууллаа.

Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчийн сунгааны дүнг танилцуулж буй бөгөөд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан. Сунгаанд нийт 142992 гишүүний 75879 гишүүн оролцож, ирц 53,07 хувьтай байсныг АН-ын ДСХ-ны дарга Х.Алтанхуяг мэдээллээ.

Цахим сонгуулиар  

  1. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ 1953,5
  2. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал 1826,3
  3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 1719,43
  4. АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай 1463,92
  5. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 637,29 оноо тус тус авчээ.

Ингээд дотоод сонгуулиас хамгийн өндөр оноо авсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ М.Тулгатын тэргүүлж буй АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626332
2 эможи

Иргэн
2021-05-02 13:20
Эрдэнэ гэж ширэн нүүрэлсэн хүн ичиж амьдраасай. Өмнөх сонгуульд намаа ялагдуулчихаад бас намаа хагалан бутаргачихаад ямар нүүрээрээ ерөнхийлөгч болно би АНын дарга гэж солиорч чаддаг байнаа. Мөнгө нь илүүдсэндээ л ингэж тоглодог юм болов уу даа. Бусдаар эрдэнийг ерөнхийлөгчөөр сонгох эрүүл ухаантай Монгол хүн нэг ч байхгүй
зочин
2021-05-02 11:37
намаа тараасан хүнийг сонгосон уу
Зочин
2021-05-02 09:39
Эрдэнийн үүрэг бол угаасаа Хүрэлсүхийн замыг засахад л бгаа
Зочин
2021-05-02 09:13
Ан хог болжээ
Дел
2021-05-02 01:23
Хог шаар хэн дэмжих юм вэ? Гутамшиг хүүк тангарагаа өргө
Иргэн
2021-05-02 00:37
Намчирхаж тэнэгтэх цаг бишээ.Эх орноо бодох цаг.нам хэнд юу өгсөн юм бүгд бодогтун.Намын дээр байгаа хэдэн хулгайч зоолдог.Жирийн гишүүд нь бидний л адил шүү дээ.
Иргэн
2021-05-02 00:33
АН,МАН хоёрын энэ гутамшгийг ард түмэн бид хүлээн зөвшөөрөх ёстой юу.Төрийн өмч хулгайлан шийтгүүлж байсан Хүрэлсүх,НДШ-ийн 340 тэрбум төгрөг Ундармаатай хамтран зувчуулсан,нас барсан хүмүүсийн тэтгэврийг хасалт хийлгүй авч ашиглах,ахмад настнуудыг сувилалд амруулсан гэсэн хуурамч тайлан гаргах зэргээр тонож НД-ын санг хоосолсон хэргээ элдэв аргаар аргацааж өнөөдрийг хүрсэн Эрдэнэ нарыг яагаад ард түмэн хүлээн зөвшөөрөх ёстой юм.Энэ сонгуулийг бүх нийтээр бойкотлох хэрэгтэй.
AN gishvvn
2021-05-02 00:17
Namaa bodoh tsag ni tuljsan ene ved ta 2 nerdej yariltsaad gishvvdiinhee toloo zob shiideliig ol
keyboard_arrow_up