АН-ын сүүлчийн найдвар СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО боллоо АН-ын сүүлчийн найдвар СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын сүүлчийн найдвар СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО боллоо

2021 оны 5 сарын 02

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 03-ны дотор нэр дэвшигчээ тодруулах хуулийн зохицуулалттай. Тиймээс УИХ-д суудалтай дөрвөн нам, эвсэл өөрсдийнхөө нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулах ажилд ханцуй шамлан ороод буй. Эдгээрээс хамгийн дуулиантай нь АРДЧИЛСАН НАМ болоод байна.

Хоёр удирдлагатай болоод буй Ардчилсан нам өчигдөр Ерөнхийлөгчид нэр дэвших хоёр хүнийг хоёр талдаа тодруулаад байгаа ч хэн нь хууль ёсны нэр дэвшигч вэ гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. 

Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санал асуулгад намын гишүүдийн олонхын санал авч нэр дэвшихээр болжээ. Харин М.Тулгат тэргүүтэй АН цахим сонгууль явуулсны үр дүнд УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан С.Эрдэнэ нэр дэвшихээр олонхын санал авлаа.

Одоо энэхүү маргааныг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр эцэслэнэ. Өөрөөр хэлбэл, М.Тулгатын тал болон О.Цогтгэрэлийн тал гэлтгүй энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин болох АН-ынхан оролцох эсэх нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээс шалтгаалахаар болж байна.

Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр талаас хүргүүлсэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах аваас АН-ынхан Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнжихөөс аргагүйд хүрэх юм. Тиймдээ ч хоёр талд хамаг найдвараа Сонгуулийн ерөнхий хороонд тавьж, тус бүртээ нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлэх нь дамжиггүй болжээ.

Одоо тэдний материалыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээж авахыг харах үлдлээ. Эсвэл бүр эсрэгээрээ тэдний хэнийх нь ч материалыг хүлээж авахгүй ч байж мэднэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626352
3 эможи

Иргэн
2021-05-03 16:24
Энэ Эрдэнэ их зальтай дарга байна аа даа намаа хүртэл дотор нь тарааж бутраагаад л энэ заль байсан байх нь ардчилсан нам хэцүүджээ
Иргэн
2021-05-03 06:55
СЕХ Дээд шүүхэд бүртгэлтэй намын даргын гарын үсэг, тамга тэмдгийг л барина. Тэгээд ч МАН олонх. Тэгэхээр Эрдэнэ л бүртгэгдэнэ.
Зочин
2021-05-03 06:26
Ashgui de an 12jil erinhiilugch hiihdee hyamral avilga hulgai hongiloo tsetsrgluulle suh garch elbeg jenko geed tz erdenetiin hulgaichdaa shorond hii 282 km tz aa jenko ard tumen d tuluh tsag bolson
Зочин
2021-05-02 19:42
тэнэг АН намынхаан өөрсдөө дотоод зөрчилөө шийдэлгүй сонгуулиас хасагдчихаад дараа нь битгий гошигоноод байгаарай даа. Битгий улс орныг үймүүлж босно тэмцэнэ гэж жүжиглээрэй дээ
keyboard_arrow_up