Ц.Оюунгэрэл: АН-ын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй Ц.Оюунгэрэл: АН-ын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Оюунгэрэл: АН-ын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй

2021 оны 5 сарын 02

Arslan.mn

Монгол улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуульд Ц.Оюунгэрэл өрсөлдөхөө илэрхийлж АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд материалаа хүлээлгэн өгч, дотоод сунгаанд оролцсон. Тэгвэл Ц.Оюунгэрэл Ардчидсан намын нийт гишүүдэд хандаж дараах мэдэгдлийг гаргажээ. 

Тэрбээр " Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа.

Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм. Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна.

Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна.

Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай!" гэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
2
wow an post
yay an post
2
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
4
626360
46 эможи

zocnin
2021-05-05 22:20
iim balai yum yrij cyyhaar ocjij olsgolondoo otoltsoo ho
ээб
2021-05-05 08:05
төрийн ордонд цэвэрлэгч авгай шиг ойр хавийнхаа бүх кнопыг дараад тэнэг үйлдэл хийсэн худал жүжиг тавихаа боль хэрүүл хийж явдаг авгайшд зайлаа чамаад дутав гэж АН хагралыг чи тавьсанч бж болно ээбий 2
bondgor
2021-05-05 00:27
elbegdorjiin atcnii hvvhn shvv dee chii .olon yum bitgii hutc adgiin amitad mini
зочин
2021-05-04 22:23
Чи дандаа л бусдад зориулдаг биз дээ? Сэтгэл ээ бусдад! Биеэ бусад орныхонд!
zochin
2021-05-04 21:50
Buh bulhai luivrig ni ilchleechee!!!!
Зочин
2021-05-04 19:38
Болоогүй шүү. Ненсипиолосиг хар ?? 65 нас хүртлээ зүтгэ...
Зочин
2021-05-03 22:47
Маш зөв хэлжээ. Алтанхуяг, Эрдэнээ, Баттулга хэн нь ч хэрэггүй. Энэ удаа эд нарыг бүү сонго. Намаа цэвэрлэе. Их цэвэрлэгээ хийе.
Зочин
2021-05-03 22:35
Зөв шийдэж. Намуудын ялзрал бүгд адил ийм л байгаа.
Зочин
2021-05-03 22:35
Зөв шийдэж. Намуудын ялзрал бүгд адил ийм л байгаа.
Irgen
2021-05-03 21:56
Neree ert tatax baisan .Garaxgvi n todorxoi ooriigoo ondort vneljee.Odoo gonshignood vxow dee etx xvvxed shig.Bawsgar amerik erdee erxel dee.kkk.
А Н
2021-05-03 14:37
Өөрөө ийм байж адилхан юм биш үү өс хонзон санасан ийм хүмүүс төрөөр дүүрлээ тнэнэг юм
бор
2021-05-03 13:21
сайн уншаач.бүрэн уншаагүй хүмүүс донгодохоо боль.
бор
2021-05-03 13:21
сайн уншаач.бүрэн уншаагүй хүмүүс донгодохоо боль.
Жирийн гишүүн
2021-05-03 12:23
АН-ыг албан тушаалд очих гишгүүр гж боддогоо больчих шуналтай авгай мэн.төрийн сайд бснаа бичихгүй голж этр.эрдэнэтэй нийлж ан ыг самарчихаад юу гж гоншигноод бгах юм.жижиг тойргоос гарч чадахгүй бж юун их санахтай юм.зүгээр л нөхрийхөө оймс бандаашыг угааж өгөад гэртээ суу.тгвл буян болно.
зочин
2021-05-03 11:34
Эрдэнийн урхинд орсон чинь гай боловоо янз нь...
Зочин
2021-05-03 11:33
Улсын бүртгэлд бүртгэгдсэн тамга тэмдэг нь байгаа Эрдэнэ даргатай өөрөөр хэлвэл хуулийн хүчин төгөлдөр намаас дэвшиж гарч чадаагүй Амаржаргал,та хоёр л буруутан шүү.ядахдаа энэ сунгаанд Алтанхуяг нь оролцсон бол ялах магадлалтай
Баяр
2021-05-03 08:52
Эмэгтэй хүн энэ тэр юуч бодохгүй би албан тушаалд хүрч байвал болоо гэсэн байр суурьтай луйварчид эрдэнэ мэтийн хүмүүс Гэхдээ Амаржаргал Алтанхуяг Оюунгэрэл гэсэн хүмүүс та бүхэн энэ Эрдэнэ Элбэгдорж батүүл халзан ганболд з.энхболд гэх мэтийн зөндөө хүмүүсээс ернь холдсон дээр шүү энэ хүмүүс улс эх орон гэсэн ямарч бодол байхгүй зүгээр л нийлж хууль өөрчилж үхэхдээ авсруугаа аваад явах их хөрөнгө мөнгө хураасан баяжихыг бодсон хүмүүс энэ хүмүүсээс хол байцгаарай
Авгай
2021-05-02 22:11
Тэнэг авгай. Зайл цаашаа. Угаасаа чамайг монголчууд сонгохгүй. Хорсолоо өөр газар очиж гарга
Авгай
2021-05-02 22:11
Тэнэг авгай. Зайл цаашаа. Угаасаа чамайг монголчууд сонгохгүй. Хорсолоо өөр газар очиж гарга
Иргэн
2021-05-02 22:03
АН баяртай. Дахиж уулзахгүй ээ
Иргэн
2021-05-02 22:03
АН баяртай. Дахиж уулзахгүй ээ
Иргэн
2021-05-02 22:03
АН баяртай. Дахиж уулзахгүй ээ
Иргэн
2021-05-02 22:03
АН баяртай. Дахиж уулзахгүй ээ
Иргэн
2021-05-02 22:03
АН баяртай. Дахиж уулзахгүй ээ
Тэнэг бн..ГИШҮҮДИЙН СОНГОЛТ
2021-05-02 21:21
Тийм үг хэлж байдаг .яаж ерөнхийлөгч болох бсийн
Зочин
2021-05-02 21:21
naad ugee elbgdojdoo hel
төрөө
2021-05-02 20:43
Одоогиин эрх мэдэлтэнгүүдэд үнэн зөв дүгнэлт бна
АН
2021-05-02 20:24
Элбэгдорж л анх энэ хүүхэнд Хөвсгөлд дурлаад хотод чирж ирж АН-н аппаратад ажилд оруулсан шүү дээ. Элбэгдорж орк байгаагүй бол иэнэ орк авгай ч байхгүй байх байсан даа. Өөр энэ авгайгаас дурсаад байх юу ч толгойд алга. Баяртай
АН гэж хараал хүчээ
2021-05-02 20:20
Арай ч дээ
Зочин
2021-05-02 20:17
Hun namiig songoh bsan yum
keyboard_arrow_up