Н.Энхбаяр: МАХН улс төрийн өндөр соёл гаргаж МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр боллоо Н.Энхбаяр: МАХН улс төрийн өндөр соёл гаргаж МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Н.Энхбаяр: МАХН улс төрийн өндөр соёл гаргаж МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр боллоо

2021 оны 5 сарын 04

Arslan.mn

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан бөгөөд  өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурсан.

Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн. Эцэст нь нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна. Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий. " гэлээ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "МАХН-ын 11 дэх Бага чуулган өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигчийг дэмжих тухай тогтоол гарсан. Мөн МАХН-ын ээлжит бус Их чуулганы товыг тогтоож, төлөөлөгчдийн журмыг баталсан. " гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
626442
4 эможи

ХУЦАЛГҮЙ ЗАЙЛ АЛБИН ӨВГӨӨН
2021-05-04 15:57
ЧИНИЙ ҮГИЙГ МОНГОЛЧУУД СОНСОХГҮЙ
Ene uls turiin sug bolson amitan yagaad bgaad bdgiig oilgohgui yum, odoso bur namaa sandal suudlaar solichihloo
2021-05-04 14:59
Irgen
Зочин
2021-05-04 14:13
Улс төрийн нам шүү дээ, хэр удаан оршин тогтнох нь энэ хүний гарт байна. Боломжийг ашиглахгүй юм бол яаж оршин тогтнох юм. Хичнээн сонгуульд ороход өчнөөн удаа луйвардуулсан биз дээ, хүний юу хийхийг заадаг хүмүүс больчихоосой
Зочин
2021-05-04 13:27
Зайл үхэх болоогүй юу муу хөгшин нохой
Bat
2021-05-04 12:52
Za chi gutsaa. Uls turiin soel gene uu.
Иргэн
2021-05-04 12:44
Би уг нь Энхбаярыг цаг үргэлж өмгөөлж хамгаалж пост бичиж дэмждэг байлаа. Харин сүүлийн үеийн орон гаран шийдвэрүүдээс нь болоод бүүр дургүй хүрдэг болов. Баттулга МАНыг тараана гэхэд зөв дэмжиж байна гээд байсан. Одоо болохоор МАНтай нэгдэж нийллээ гэнэ. Буруу зөнөчихсөн юм уу хаашаа юм. МАХНд боловсролтой мундаг олон сайхан хүмүүс байдаг юм билээ. Тэр хүмүүс нь яагаад энэ буруу зөнөчихсөн өвгөний амаар МАНтай нийлэхийг дэмжээд байгааг ойлгохгүй байнаа. Энхбаяр МАНд өөрийнхөө намыг хүлээлгэж өгч байгаа юм чинь одоо гэртээ ач зээгээ харсан шиг ном товхимол бичсэн шиг суусан нь дээр дээ
Зочин
2021-05-04 12:23
Сонгуул дуусахаар хөөрхии Энхбаяр мартандаа яандаа саяхан тараа гээд ярьж байсан хүн иим амархан урвах гэж
Зочин
2021-05-04 12:17
Энхбаяр аа, улс төрийн соёл гаргаж Covid-19-р нас барсан 126 иргэний ар гэрээс уучлалт гуйгаарай. Нэгдсэн бол хариуцлагаа ч гэсэн хамт үүрэх хэрэгтэй.
keyboard_arrow_up