АН-ын тамгатай холбоотой шүүх хурал хойшилжээ АН-ын тамгатай холбоотой шүүх хурал хойшилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын тамгатай холбоотой шүүх хурал хойшилжээ

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

АН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Шүүх хуралдаан энэ сарын 10-ны үеэр товлогдож байсан боловч хугацааг нь наашлуулж, өчигдөх товлоод байсан юм.

Тэгвэл Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох хэргийг өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөн хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа.

Эргэн сануулбал Ардчилсан намын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор давж заалдах шатанд хэлэлцэх байсан юм.

 

Эх сурвалж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626479
1 эможи

keyboard_arrow_up