С.Эрдэнэ: Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт элсэх эрх зүйн чадамж байхгүй С.Эрдэнэ: Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт элсэх эрх зүйн чадамж байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэ: Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт элсэх эрх зүйн чадамж байхгүй

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр С.Эрдэнэ "Өнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантй асуудал үүссэн. АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй. Бид намын гишүүдтэй зөвшилцөхийн төлөө удаа дараа санаачилга гаргаж эхэлсэн. Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хариуцлагаа хүлээж долоодугаар сарын 8-нд даргын ажлаа өгч, дэд дарга Ц.Туваанд тамгаа шилжүүлсэн. Туваан даргын хувьд 8-р сарын 23-нд Намын аравдугаар Их хурлыг хуралдуулж, дараагийн даргыг сонгох байсан. Гэтэл аравдугаар сар гартал Их хурлыг хуралдуулаагүй.

Улмаар өөрийгөө хууль бусаар намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилж, 12-р сард хууль бус Их хурал хуралдуулж, уг хурлаараа МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар ч өрсөлдөөнгүйгээр шууд сонгох шийдвэр гаргасан нь зөрчлийн гол шалтгаан болсон. Тиймээс бид нийт гишүүдийн сонголт, санал хураалтаар М.Тулгатыг намын даргаар сонгосон. Харамсалтай нь Улсын дээд шүүх тодорхойгүй шалтгаанаар бүртгэхгүй байна.

УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэй байсан. Энэ бүрэн эрхийн хугацаанд 11-ээрээ л байна. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт элсэх эрх зүйн чадамж байхгүй.

УИХ дахь АН-ын бүлэг АН-ын нэрээр нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Би өөрөө гарын үсэг зурж нэр дэвшүүлсэн. АН-ын үзэл санаа, байр суурийг УИХ-д төлөөлөх гишүүд юм.

 Аливаа улс төрийн нам үнэт зүйл, үзэл санаа дээр тогтдог. Хэн нэгний төлөө явдаг нам гэж байдаггүй. Тавдугаар сарын 08-нд СЕХ шийдвэрээ гаргаснаар нэр дэвшүүлэлт эцэслэгдэнэ. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаагүй, хэдхэн хоногийн өмнө ч тэр. АН-ын удирлагын багаас надад санал тавихад би шийдвэр гаргаагүй байсан. АН-ын хувь заяа болон ардчиллын суурь зарчмыг үгүй хийх гэсэн үйлдлүүд гаарсан учраас би Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшье гэж шийдсэн." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626571
1 эможи

ХА ХА ХА
2021-05-06 13:33
Сонгуульд ойрхон 2 удаа ялагдчихлаа дахин ялагдвал та улс төрөөс явахуу гэнээ ямар хүмүүс сэтгүүлч болдог юм бэ гэхдээ тэр бүсгүйд үнэхээр их баярлалаа элгээ хөштөл инээлээ чи шүү
Монгол сэхээтэн хүн
2021-05-06 12:36
Энэ хүн зүгээр МАН -тай тохиролцоод хэргээр хуурамч тамга тэмдэг хийлгээд АН-аа 2 хуваагаад оронд хэдэн төгрөг эсвэл доллар авч байгаа байхдаа, дүүргээсээ ч УИХ -д гарч чадаагүй байж зальтай ичих нүүргүй хүн л ийм зүйл хийж байгаа биз МАН харин хууль хүч улс төрөөс хамааралгүй байх байгуулгуудыг хэрхэн нөлөөлж байгаа нь харагдаж байна. Ингэхэд бид яах гэж ингэж сөргөлдөөд байдаг байндаа ууг нэг үндэстний нэг улс байж бидний нэгэн том зорилго улсаа хөгжүүлэх, харин төрийн эрхэнд гарсан хүмүүс хуулгай хийж эрх мэдлээ ашиглаж өөрийгөө баяжуулж байна. 3 сая ард иргэдээ ингэж дорой амьдруулж байгаа ёстой дэлхийд хосгүй хулгайч төр засгийн эрх мэдэлтэнгүүд.
Зочин
2021-05-06 11:39
энэ новш хэргээр наймаа хийсэн гэдэг нь ортой байх. Тэрнээс дүүргээсээ гарч чадаагүй байж юун ерөнхийлөгч вэ
keyboard_arrow_up