Ардчилсан Намын нэхэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хурал хойшлов Ардчилсан Намын нэхэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хурал хойшлов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан Намын нэхэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хурал хойшлов

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буюу Даваа гарагийн 13:30 цагт товлож шийдвэрлэв. 

Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчдын гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626635
0 эможи

keyboard_arrow_up