Ц.Тувааныг оролцуулах хүсэлт тавьсан тул АН-ын тамганы маргааныг хэлэлцэх шүүх хурлыг хойшлууллаа Ц.Тувааныг оролцуулах хүсэлт тавьсан тул АН-ын тамганы маргааныг хэлэлцэх шүүх хурлыг хойшлууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Тувааныг оролцуулах хүсэлт тавьсан тул АН-ын тамганы маргааныг хэлэлцэх шүүх хурлыг хойшлууллаа

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Хоёр хуваагдаад буй АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэх Захиргааны хэргийн давж заалдах шатны гурав дахь шүүх өнөөдөр 13.30 цагаас эхэлсэн билээ. Гэвч С.Эрдэнийн талаас Ц.Тувааныг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсны улмаас дахин хойшилжээ. Тодруулбал, төв талбайд суулт зарлаж буй Ц.Туваан “Ардчилсан намын тамгатай холбоотой шүүхийн шийдвэрт нөлөөлөх зүйлийг ярьж байгаа” гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг С.Эрдэнийн талаас гаргасан байна.

Иймд шүүх хуралдааныг долоо хоногоор хойшлуулж 2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт товлож шийдвэрлэлээ гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Энэхүү хэргийг эргэн сануулахад, АН-ын дарга асан С.Эрдэнэ УБЕГ-т хандан шинэ тамга гаргах хүсэлт гаргасны дагууУБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр  гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд шинэ тамга олгосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626749
1 эможи

Зочин
2021-05-11 09:37
АН.ыг хуурамч дамбийжаа гэх алуурчин эрдэнэ МАНтай нийлж манантуулж байна!!!!!
keyboard_arrow_up