С.Эрдэнэ: АН-ыг хагалж, бутаргасан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга С.Эрдэнэ: АН-ыг хагалж, бутаргасан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэ: АН-ыг хагалж, бутаргасан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр бүртгүүлээд байгаа, тус намын дарга асан С.Эрдэнэ МЭДЭГДЭЛ хийжээ. 

Тэрээр мэдэгдэлдээ, “АН-ыг эрх мэдэл, дээрэм тонуулд хүргэх шат, гишгүүрээ болгон ашиглах зорилготой, түүнийгээ олон жил ил, далд гүйцэлдүүлж ирсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн зарим нэг төлөөлөл замын дундаас Ардчилсан намд шургалан орж ирсэн нь гашуун боловч үнэн билээ. 

АН-ын гишүүдийн итгэл дэмжлэгийг ашиглахын зэрэгцээ, ардчиллын нэр барьж иргэдийг төөрөгдүүлж, ардчилсан төрийн өндөр албан тушаалд хүрч, улмаар АН-ыг хагалан бутаргаж, өөрсдийн ханаж цадахгүй, увайгүй зорилгоо биелүүлэх улс төрийн хүчин болгохоор санаархаж эхэлсэн нь хэрээс хэтрээд байна. 

АН-ыг хагалж, бутаргасан үл ойлголцолд хүргэж, төөрөгдөл хүргэж байгаа тэр хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг АН-ын нийт гишүүд болон Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.

Тэрээр өнгөрсөн хугацаанд АН-ын гишүүд дэмжигчдийн итгэл дэмжлэгийг ашиглан УИХ, ЗГ-ын гишүүний хариуцлагатай албыг удаа дараа хашиж ирсэн. Энэ хугацаандаа Монгол Улсын үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргаж, сайн хөршийн харилцааг алдагдуулж, гурав дахь хөршийн харилцааг алдагдуулан байж өнөөдрийн эрх мэдлийн өндөр рүү гарч ирсэн. ” гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626775
1 эможи

ард иргэд
2021-05-11 22:01
хүрэлсүхийн бууны нохой худлаа ярихаа боль
ЗОЧИН
2021-05-11 18:37
С.ЭРДЭНЭ ЧИНИЙ ХЭЛСЭН ҮНЭН БОЛ БАТТУЛГЫГ ЦЭЦЭД ѲГѲѲЧ ДЭЭ
Doorii
2021-05-11 14:58
Zasarsan darga mundag darga alaad eg
zochin
2021-05-11 14:52
хагалж бутаргалаа гээл нэг нэглүүгээ дайрхын хэзээ та нар бүтэн байсын
С.Эрдэнэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up