Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав

2021 оны 5 сарын 28

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг зургаадугаар сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Arslan.mn

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 28-н буюу өнөөдрийн 10: цагт товлосон. 

Гэвч боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь шүүх хурал давхацсан Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг, шүүх хуралдааны товын хамт, Шүүгдэгч Л.Нарантуяа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч нарын зүгээс эмнэлгийн магадлагаагаар үйлчлүүлэгч нар нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгаа, холбогдох баримтын хамт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авсан байна. 

Ийнхүү шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагт хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эргэн сануулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627351
0 эможи

Иргэд
2021-05-31 09:09
Ялих ялихгүй өчүүхэн шалтгаануудыг зориуд санаатай зохион байгуулалттайгаар байнга гаргаж 2 жил шахуу шүүх хурлаа хойшлуулж ял завшиж үймээн самуун гаргаж далимлуулу ялаас мултрах санаа зорилго агуулж байгаа шүүгдэгчийн үйлдлийг төмлан зогсоож шүүх хурлаа шууд хийгээчээ.Хэрэв дахиад ингэвэл хурлаа шууд хийх тухай захиармжаа эрхтэн гаргаж танилцуулаал хурлаа хийгээчээ.Хохирсон Ард иргэд хүлээгээд цөхөрлөө.
иргэд
2021-05-30 10:49
Хичнээн удаа өмгөлөгчийн шүүх хурал давхацаж байнаа,энэ шүүх гэдэг байгууллагад чинь толгой тархи удирдлага гэж байдаг юм уу?байдгүй юм уу?шүүх арай дэндэж байнаа,ийм байж бидний татварын мөнгийг авч идэхээсээ ичихгүй байна уу? та нарт ичих булчирхай гэж байна уу?гүйх нохойд баах нохой садаа гэгчээр та нар учраа хэлээд зайлаад зайгаа тавиад ажил хариуцдаг хүмүүст ажиллах боломж олгох тийм ухамсар сэтгэл алга уу?Батүүл гэж энэ нэг юмны хурлыг хичнээн сар хичнээн удаа хойшлуулсанаа тоолоод тооцоод үздээ,ингэж ажил хариуцаж болох уу?бид удаан тэслээ шүү?юманд хэмжээ хязгаар гэж байдагыг мэдэнэ биздээ?
keyboard_arrow_up