Эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир АН-аас 75 сая төгрөг авсан гэж мэдүүлжээ
2021 оны 6 сарын 05
Эрх баригчид хар машиныг хакердсан гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн Г.Ган-Очирыг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас түүнийг худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр баригдах үедээ С.Эрдэнийн Хандгайтад байрлах зуслангийн байрнаас олдсон талаар бид өмнө мэдээлсэн.
Түүнээс өчигдөр /2021.06.04/ мэдүүлэг авахад, худал мэдээлэл цацсан болохоо хүлээн зөвшөөрч, АН-аас 75 сая төгрөг авсан хэмээн мэдүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
1
2
627547
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: