АН-ын нягтланг саатуулаад, суллажээ АН-ын нягтланг саатуулаад, суллажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын нягтланг саатуулаад, суллажээ

2021 оны 6 сарын 09

Ардчилсан намын нягтлан эмэгтэйг өчигдөр орой 24 сая төгрөгтэй явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулсан талаар бид өмнө нь мэдээллэсэн. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигч С.Эрдэнэ санал өгөх үеэрээ мэдээлсэн юм.

Тэрбээр, “АН-ын санхүүгийн албаны нягтланг Эрүүгийн цагтаагийн албанаас үл мэдэх шалтгаанаар өчигдөр шөнө саатуулсан. Манай дансыг хаасан учраас бид бэлэн мөнгөөр төлбөр, тооцоогоо хийж байгаа бөгөөд саатуулагдсан нягтлан Орон нутгийн телевизүүдийн төлбөр болох 23 сая төгрөг биедээ авч явсан юм билээ. Би өөрөө очиж тэр хүнээ гаргаж авсан” гэв.

Сонгуулийн сурталчилгааны үеэр Ардчилсан намын дансыг хаасан учраас гүйлгээ хийх боломжгүй байгаа гэдгийг Ардчилсан намаас мэдэгдсэн бөгөөд саатуулагдсан нягтланг өнөөдөр сулласан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627675
0 эможи

keyboard_arrow_up