О.ЦОГГЭРЭЛ: АН-ын нэр дэвшигч болон багийнхан нь хариуцлага хүлээх ёстой О.ЦОГГЭРЭЛ: АН-ын нэр дэвшигч болон багийнхан нь хариуцлага хүлээх ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

О.ЦОГГЭРЭЛ: АН-ын нэр дэвшигч болон багийнхан нь хариуцлага хүлээх ёстой

2021 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор албан ёсны АН-ын байр суурийг хүргэж байгааг онцлоод АН-ын нэр дэвшигч болоод түүний багийнхан хариуцлага хүлээх ёстойг хэлэв.

Тэрээр “Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид ардчилалд хайртай ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой. Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой.

Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлтгэж ажиллах болно" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
627735
1 эможи

Зочин
2021-06-11 01:25
Өөрөө хор найруулагч
Зочин
2021-06-10 21:04
Нэр дэвшигчийн буруу огтхонч биш харин АН-ын өөрсдийн чинь тэр тусмаа ЧИНИЙ буруугаас болж ийм байдалд хүрч байгааг ЦОГТГЭРЭЛ ЧИ НИЙ ТА НАРЫН БУРУУ НЭР ДЭВШИГЧЭЭ ДЭМЖИХГҮЙ БАЙСАН БИЗДЭЭ.АН-ынхан хүнлэг биш замбараагүй ,тэнэг зантай, дэг журамд дургүй, бүхнийг хулгай хар хор худлаар болгодог зан чинь.эцсийн эцэст ийм байдалд хүргэж байгааг ойлго.АН одоо татан буугдаа
Зочин
2021-06-10 18:41
Амаржаргал нэр дэвшсэн бол ингэж булайгаа дэлгэхгүй байсан юм. Элбэгдорж их л нор найруулах юм даа. АРДЧИЛАЛД маш их гай хүргэсэн хүн дээ...
амжилт
2021-06-10 17:32
Зөь шүү... Хэрэгтэй хэрэггүй болсон нөхдөөс салж цэвэрших сайхан алтан боломжийг алдаж болохгүй..
keyboard_arrow_up