Ковидын тохиолдол дахин илрэхгүй бол Эрээний хилийг шат дараатай нээнэ Ковидын тохиолдол дахин илрэхгүй бол Эрээний хилийг шат дараатай нээнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ковидын тохиолдол дахин илрэхгүй бол Эрээний хилийг шат дараатай нээнэ

2021 оны 10 сарын 29

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр /2021.10.29/ хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын ажлын явцын талаар, Эрээний хилийг ойрын хугацаанд нээж ачаа эргэлтийг хэвийн горимд оруулах боломжийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат тодрууллаа.

Хоёр улсын Засгийн газраас төмөр замын уулзварыг тогтоон баталсан тул энэ ажил ойрын 1-2 жилийн хугацаанд хэрэгжинэ. Ковидын улмаас Эрээн хотын боомт хаагдаад байгаа. Эрээн хотын нийт оршин суугчдаас таван удаагийн шинжилгээ авсан бөгөөд сүүлийн хоёр хоног шинэ тохиолдол илрээгүй.

Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол шат дараатайгаар нээх болно гэдгийг онцоллоо. БНХАУ-ын Коммунист нам Ардчилсан намтай олон жилийн турш хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Ардчилсан нам эв эеэ ололцож хүчтэй сөрөг хүчин байна гэдэгт итгэж байна. Манай намын хувьд Ардчилсан нам сонгуулийн үр дүнгээр эрх барих эсвэл сөрөг хүчин байхаас үл шалтгаалан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632288
1 эможи

болд
2021-10-30 00:19
шар даавуунаас нь жоохоон авсан уу .
ard
2021-10-29 19:33
хогиин хужаагууд эхлээд дэлхиииг хороороо хордуулаагүй бол зүгээрл байх байсан лалрууд жил хилээ хаагаасай хашаании айл болгон ногоо тарьж сурна малуудааа
Д.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up