Л.Гүндалай: Ч.Сайханбилэг ээ, чи хээл хахууль, авлигалаар баяжсан хүн шүү дээ Л.Гүндалай: Ч.Сайханбилэг ээ, чи хээл хахууль, авлигалаар баяжсан хүн шүү дээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гүндалай: Ч.Сайханбилэг ээ, чи хээл хахууль, авлигалаар баяжсан хүн шүү дээ

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл түүний уг мэдэгдэлтэй холбогдуулан  АН-ын гишүүн Л.Гүндалай байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг үе үехэн АНУ-аас мэдэгдэл хийдэг болоод удаж байна. Саяхан Ч.Сайханбилэг өөрийгөө өмөөрч, үе үеийн Засгийн газрууд урагшаагаа л харж ажиллана шүү, арагшаагаа харж болохгүй, алдаа дутагдал ярьж болохгүй гэсэн ухааны юм ярьж өөрийгөө өмөөрсөн байна лээ. Ч.Сайханбилэг ээ, би чиний алдаа дутагдлыг зах зухаас нь хэлэдэ өгье. Чи олон буруу зүйл хийсэн. Чи бол зүгээр л нэг комосмолын сэтгүүлч.

Чи нийгэм, эдийн засаг, улс төр мэдэхгүй. Чи зүгээр л утсан хүүхэлдэй байсан. Өөрийнхөө хөлс, хүчээр мөнгө олоогүй. Ийм хүмүүс хэдийдээ ийм тасархай баян болчихдог юм. Чиний хажууд мань мэт нь 30-40 жилийн өмнөөс алдаа дутагдалтай ч гэсэн өөрийн хөдөлмөрөөр мөнгөө олсон юм шүү. Чи үзэгний үзүүр, хээл хахууль, авлигалаар баяжсан хүн шүү дээ.

Монгол улсыг хохироогоод, монголын ард түмнийг Оюутолгойгоос салгаж хаячихаад явсан. Нэгдүгээрт, Оюутолгойн Дубайн гэрээг хийхдээ зугатааж очиж хийсэн. Чи Дубай гэх газар гэнэтхэн очоод УИХ, ЗГ-аа ч оруулахгүйгээр гэрээнд дураараа гарын үсэг зурж, Монголын ард түмнийг хохироосон. Чи үүнийг ил тод, УИХ-аар өөрөө ярьж хэлээд явсан бол хүн ойлгох байсан. Чи хулгайн аргаар гэрээг хийсэн.

Дубайн гэрээгээр наад зах нь, ил уурхайнхаа асуудлыг шийдвэрлээгүй байхад, 1.8 тэрбум төгрөгийн маргаан үүссэн байхад далд уурхайн гэрээг хийсэн. Ил уурхайн ажлыг тооцоо, төлбөрийг дуусгалгүй хийж, 1.8 тэрбум төгрөгөөр хохироосон. Чи үнэт металийн амнатын төлбөр төлдөггүй гэрээ хийсэн. Өнөөдөр манай улс жил бүр тэрбум доллар алдаж байгаа. Чи битгий өөрийгөө хаацайл. Чи Монголдоо ир.

Чиний Дубайн гэрээний булхай, луйвар, Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан энэ мэт луйвар чинь хангалттай. Чи Монголд ирж ЖАНГАА хүрт" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632318
10 эможи

Зочин
2021-11-07 23:24
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-11-03 10:40
Yaag adil chamd bs bgaa ta 2 hoeuulaa irj jangaa gudar muu luuvarchid
зочин
2021-11-02 23:39
сайханбилэг ирж жангаа ид
Гүндалай тэгэж байгаад үнэнийг хэлэх юм
2021-11-01 13:07
Сайхабалаг саяхан гуйлагчин юу ч үгүй ац байсан. Одоо эхнэр нь 28000 долларын булган шуба өмсдөг гэнэ. Зайсанд үнэт эдлэлийн дэлгүүртэй гэнэ. Шангрилад үнэтэй брэндийн дэлгүүртэй гэнэ. Хүүхнүүдийн хумс засаж ийм баян болох уу даа ?? Шаана биз айн муу новш нууд.
keyboard_arrow_up