МАН-ын 32 дахь дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН-ын 32 дахь дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын 32 дахь дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2021 оны 12 сарын 07

Arslan.mn

МАН-ын 30 дахь Их хурал  /2021.12.07/ "Улаанбаатар палас"-т үргэлжилж байна. Тус хурлаар  МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг төлөөлөгчдийн 99.72 хувийн саналаар баталгаажууллаа. Санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд саналыг хар машинаар тоолсон юм. 

Ингэснээр МАН-ын 32 дахь намын даргаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдож байна.

Намын даргыг сонгож, баталгаажуулсантай холбогдуулан Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр "Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан болон Итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын Даргаар СОНГОСОН Намын 30 дахь удаагийн Их Хурлын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа!

Монгол Ардын Нам өнгөрсөн зуунд эх орныхоо Тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ, Шинэ зуунд Эдийн Засгийн Тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн хичээнгүйлэн зүтгэх болно.

Эдийн засгийн Тусгаар тогтнолын Зууныг эхлүүлэх, зургаан сэргэлт буюу “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж Улс төрийн шийдвэр гаргасанд, Намын Дэвшилтэт Шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж Тогтоол баталсанд эрхэм төлөөлөгчид Та бүхэндээ талархаж байна.

Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр Улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол Ардаараа овоглосон Ардын Намын түүхэн үнэт зүйл юм аа.

Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм." г.эв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633199
1 эможи

Ийм Ардын нам байхгүй болсон аль эрт. Авлигачдын МАН болсон
2021-12-07 16:37
Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр Улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол Ардаараа овоглосон Ардын Намын түүхэн үнэт зүйл юм аа.
keyboard_arrow_up