Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон бүх төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гарчээ Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон бүх төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон бүх төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гарчээ

2022 оны 1 сарын 04

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна.

Arslan.mn

Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгожээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны нэгдүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгасан байна.

Улмаар төрийн албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах аж.

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
2
angry an post
2
633659
26 эможи

Zochin
2022-02-07 11:11
Ene ch hudlaa l ongolon daldlalt blgui dee
Зочин
2022-01-07 00:14
Хэнтий Дархан сумын сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч тамгын дарга гээд бүгд найз нөхөд ах дүү хамаатан садны сүлжээгээр хууль бусаар томилогдсон хүмүүс байнаа.Засаг дарга нь самарч өгч байгаа шүү
Зочин
2022-01-05 22:54
ИНЕГ-ийн албадын даргаа томилогдоод 7.8 сар болж байгаа хүмүүс хамрагдах уу? Дээрээс нь жирэмсэн эхнэрээ ажилд аваад 3 сар болоод
Зочин
2022-01-05 15:36
2 байгууллага дамжаад 10 жил үүрэг гүйцэтгэгч хийгээд явж байгаа хүнийг яах юм бол харж л байя
Г. Мягмарсүрэн
2022-01-05 14:09
Төрийн албаны Ерөнхий шалгалтад тэнцээд нөөцөд байгаа, удирдах албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн, Төрийн Албаны салбар зөвлөлийн тогтоолоор томилох тухай гарчихсан, АТГ- р мэдүүлгээ хянуулсан бүх нөхцөл бүрдсэн байхад албан тушаалд жинхэлэх асуудлыг цаг алдан хойшлуулаад байгааг юу гэж ойлгох вэ?
Баасандулам
2022-01-05 13:39
Одоо л төрийн албан хаагчдын ёс зүйтэй болно төрд орох гэж хууль судалж орсон хүмүүс шүү дээ миний үед арай хийж шалгалт өгөөд орж ирэхэд нам дагаад л орсон хүмүүс бараг 95 хувь байсан даа тэгээд биднийгаа гадуурхан гээч улс эх орноо бодсонч зөв арга хэмжээ авч бна
Анхаа Анхаа
2022-01-05 07:11
Төрийн албанд 230000 хүн ажиллана гэдэг бол манай улсад эдийн засгийн маш их дарамт бүх төрлөөрөө. Наад авилгачадаа цөөлөөч.
Zochin bn
2022-01-05 00:40
Зөзө одоо бүүр төрийн албыг бүгдийг нь өөрсдийнхөө хүмүүсээр дүүргэхээр шийдэж. Оронд нь шударгаар жагсаалтад байгаа хүмүүс орно гэдгийг яаж мэдэхийн. Үнэн шударга байдаг бол итгэхсэн. Би лав итгэхгүй байна. Санаа зөв ч Монголд үнэн гэж байдаггүй.
Зочин
2022-01-04 22:11
Худалаа чадвал чөлөөлөөрэй гэж ТАЗ д хэлье.Чадахгүй чацага царайлсан гарууд шүү дээ Баатарзоригоос өгсүүлээд
zochin
2022-01-04 21:13
Bolioch dee hichneen jil surchihaad arai gej ajild orohoor booj haahaa bolij vz
T
2022-01-04 21:02
Za unen l baigaasaidaa ter songon shalgaruulaltan deer ni ajillah bhduuu yaj ariin haalgaar oroh vee geed arga ni nariisah l bhdaa ugasa turiin alband unen ym gej bhgui dandaa hahuul awsan humuus l bgaduuu
Зочин
2022-01-04 21:02
ТАЗ д авлига олдохгүй хэцүү байгаа юм байна тэнд тийм шудрага
Зочин
2022-01-04 16:10
ТАЗ- ын шийдвэрийг хэн хэрэгжүүлэх юм? Тэр томилогдсон хүмүүс нь дан МАН- ын сайд дарга нарын хүмүүс байгаа ш тээ, ард түмэнд шударга харагдах гэж л хэлсэн хоосон үг! Түүнээс биш өөрсдөө томилчихоод одоо ажлаас нь хална гээ байхгүй ээ! Бөөн жүжиг!
Зочин
2022-01-04 16:05
Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Доор дооргүй шахааны нөхдүүд ТАШ өгсөн өгөөгүй. Бүүр баримтаараа ч гараад ирчихсэн байдаг. ТАЗ-с шаардлага хүргүүлээд тоодоггүй хүнд гарууд энэ жижиг сажиг агентлаг, төрийн байгууллагуудаар дүүрэн. Ялзарчихсан
Зочин Зочин
2022-01-04 14:08
Давхар дээлийн тухай ч гэсэн адилхан. Төр саяхан хуулиа баталчихаад 1 улирал ч хүргэлгүйгээр буцаагаад өөрчлөх тухай ярьж байна. Маш буруу. Гаргаж буй хууль урт настай тогтвортой хугацаанд үйлчлэх ёстой шүү. Өөртөө тааруулж хууль батлана гэж байх ёсгүй.
Зочин Зочин
2022-01-04 14:05
Ингэх нь маш зөв. Төр өөрөө хуулиа гаргачихаад өөрөө ямар нэгэн шалтаг шалтгаанаар далимдуулж зөрчиж болохгүй шүү. Хууль бүх түвшинд адилхан үйлчлэх ёстой.
keyboard_arrow_up