МАН : Удирдах зөвлөлөөс БОАЖ-ын Дэд сайдаар Г.Түдэвдоржийг томилохоор ДЭМЖЖЭЭ
2022 оны 1 сарын 18
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, БОАЖ-ын Дэд сайдын томилгоог хэлэлцжээ. Удирдах зөвлөлөөс Дэд сайдаар НАМЗХ-ын дэд байсан Г.Түдэвдоржийг томилохоор тохирчээ.
Ийнхүү БОАЖЯ-ны удирдлагууд МАН-ын НАМЗХ-ын залуусаар сэлгээ хийгдлээ. Төрийн гэхээсээ илүү намдаа олон жил зүтгэсэн Б.Бат-Эрдэнэ сайдаар, Г.Түдэвдорж Дэд сайдаар ийнхүү томилогдож байна. МАН-ын залуус угаартаж буй Улаанбаатарын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.
Маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дэд сайдын томилгоог албажуулах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633876
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: