Р.ЭМҮЖИН : Гуравдагч этгээд нь байна аа, Н.Учрал аа! Р.ЭМҮЖИН : Гуравдагч этгээд нь байна аа, Н.Учрал аа!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Р.ЭМҮЖИН : Гуравдагч этгээд нь байна аа, Н.Учрал аа!

2022 оны 1 сарын 27

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд ахмадуудыг цуглуулан хэвийн боов тарааж байгаа мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн ахмадуудад хэвийн боов тараасан нь нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан.

Arslan.mn

Учир нь иргэд, олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүдийг бидэнд хэрэгтэй хууль батлаадах, эрх зүйн таатай орчин бүрдүүлээд өгөөч хэмээн сонгодог болохоос өнөө маргаашаа аргалсан боов, чихэр тараа хэмээн сонгодоггүй гэсэн шүүмжлэл давамгайлж байлаа. 

Уг шүүмжлэлд УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн цахим хуудаснаа "боов өгч буй, авч буй хүн нь баяртай байна. Гуравдагч этгээд та тайван байна уу" хэмээн постложээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тэтгэвэрийн реформыг зоригтой хийж чадах хүн хэмээн нэлээдгүй хүлээлт байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой алхам, өөрчлөлт хийгдээгүй байгаа билээ. 

Үүний хариуд нийтлэлч, Яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ. 

Тэрээр " Гуравдагч этгээд нь байна, Н.Учрал аа! Ээмэг зүүсгэлдээ түүртсэн эмээ болно. Эвий минь яана даа гэмээр жижигхээн хөгшин болно. Тэгж байтал дүүрэг, хороо хориноос дуудна. За бүр яг энэ дээл, малгайтайгаа Эмүжин гуай хормойгоо өшиглөөд очно. Цагаан сарын хэвийн боов, тавгийн чихэр, гурил будаа өгнө. Шуудай гурил, уут будаа, тавгийн боов, цай бариулаад нөгөө олон зурагчин нь зураг дарна. Гишүүн гуай тохойноос түшиж ирээд, тохойлдох шахам патиардуулна. Ха ха, за инээд хүрээд, энүүнээс цааш төсөөлж ч чадахгүй нь ээ, Н.Учрал аа.

Дөрвөн өвөл дараалан хэвийн боовыг нь гар тосон авч, дөрвөн намар дараалан ахмадын баярын өглөг хүртсэн юм чинь гээд өглөгч гишүүн гуайд тархиа тас базуулаад, ходоодоо хага атгуулаад саналаа өгөх юм уу? Битгий горьд, ёстой зэвүүн шар эмгэн машинаа хэд хаазлуулж очно, ер нь бол тамшаалах гэж биш тарааж хаях гэж л шагайна, за. Хэдэн муу хэвийн боовыг чинь хэмх шидчихээс буцахгүй нэг бус үеийнхэн гучин насыг гэзгэдээд, дөч гараад, тавийг атгаад ирж явааг мэдэж ав. Энэ жил ч гэсэн эхнээсээ наад боов боорцогнууд чинь хороо дүүрэг дээр эзэнгүйдээд хэвтдэг болсон байна. Эзэд нь авахгүй гэж ам таглаад, утсаа шидэж уурлаж байна. Харин одоо бол бид чинь гуравдагч этгээд гэдэг хочтой бил үү? Гуравдагч этгээдээс санал хүргүүлье ээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах зүрх зоригтой аавын хүү, ээжийн охин энэ парламентад байна уу? Байвал дэмжье.

УИХ-ын гишүүн Оюунчимэг ээ, Цэрэнпунцаг аа, хүслийн хөөрхөн моднууд аа...Монголын парламентад нэр дэвшигчид, нэр дэвшээд сонгогдсон гишүүд иргэдэд ямар нэгэн байдлаар хоол, хогшил хоёр тараахыг хориглох заалт Сонгуулийн тухай болон УИХ-ын тухай хуульдаа нэмж оруулъя. Хууль зөрчсөн этгээд нэр дэвших, сонгогдох, парламентад суух эрхээ алдахаар хуульчилмаар байна. Тэгэхгүй бол иргэдийн олонх нь оюун санаагаараа биш олгойгоороо санал өгсөөр байх болно.

Гишүүдийн олонх нь төрөөс халаасласан мөнгөнийхөө 0.0001 хувиар гурил будаа тараах хэлбэрээр санал худалдаж авсаар байх болно. Төрөө арилжааны мөнгөн дэвсгэрт, 10 кг-ын гурил, ууттай будаа, ул боов болтол хямдруулдаг энэ үзэгдэлдээ цэг тавихгүй бол түрийний бөөсөнд оймс үнэтэй, түмний саналд гурил үнэтэй хэвээр явсаар энэ улс мөхөх нь эээ...УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Дэгийн тухай хуулиуддаа энэ чиглэлээр өөрчлөлт оруулахаар санаачилсан гишүүнийг дөрвөн мөчөө өргөөд дэмжихээ үүгээр мэдэгдэж байна!" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634120
43 эможи

emee
2022-02-03 16:27
Alich duurgiin ikhenkh akhmaduud ydarsan l yaj saraa temdeglen ehgeruulekh be gej syygaa bizdee baga ch gesen nemer bolj khebiin boobiig ni egchikhed yagaad kheryyl uucgeed baigaa um Ganbat AN n menge bas busad zuil egch l bgaa shuu dee yadag um kheruul khiij negnee doromjlokhoo ylangya ikh hkurliin gishuud bolimoor um n
Зочин
2022-01-31 07:00
Хурган комнист
Зочин
2022-01-30 03:50
Архангайд найрка(архи) тараадаг ш дээ заваан юмнууд нөгөөх нь бөглөөгөөрөө гоожно
Псдаа
2022-01-28 18:52
Саяхан брны гадаа уутанд 3 хэвийн боов бхаар Богд ууланд алхангаа шувуу хэрэм хооллов бодвол гологдмол тааруу эд бсан блгүй.
zochin
2022-01-28 17:50
boov taraadaf Uchralt !!!. naad niitlelee sain unsch , medremjee deeschuul !! gol n chamaas oor um chuleej bna, dachiaad naad niitlelee unsch. Emuujin mundag schuu , bas ooriigoo chamgaalaarai!!!
zochin
2022-01-28 17:50
boov taraadaf Uchralt !!!. naad niitlelee sain unsch , medremjee deeschuul !! gol n chamaas oor um chuleej bna, dachiaad naad niitlelee unsch. Emuujin mundag schuu , bas ooriigoo chamgaalaarai!!!
Зочин
2022-01-28 17:25
Их гайгүй даруухан юм юм үзсэн залуу гэж бодсон чинь сүүлтийн үеийн гаргаж буй зан үйлдэл нь сонин ярьж байгаа зүйл нь пээдгэр онгироо новш шив дээ энэ учрал чинь
Зочин
2022-01-28 10:40
Сонгууль дөхөөд ирхэд тараадаг үнэтэй хэвлүүлсэн ном, ажлын тайлан гээч зүйлсийг зогсоо. Ахмадуудын тэтгэврийн талаар ган хийж дуугараагүй байж ул боовыг битгий улс төржүүлээд бай.Эмүүжин гээч чинь ул боовыг тарааж хаяана гэж бичхээсээ ичихгүй байна уу. Өөрийнх нь хэлдгээр наанадаж хийсэн хүнийх нь хөдөлмөрийг хүндэлчих, цаанадаж ходоод чинь цатгалан юм бол өлсөж яваа нэгэнд нь өгчих.
ГИШҮҮДИЙН ТОЙРГЫН МӨНГӨ ГЭХ 4 ТЭРБУМЫН ЗОГСООЁ
2022-01-28 10:06
Ард түмээн
Зочин
2022-01-27 23:44
4тэрбумыг халааслуулж бга биздээ гишүүдэд тойргын мөнгө гэж
QUIW
2022-01-27 23:24
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
RUEI WEI
2022-01-27 23:24
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
эмч
2022-01-27 20:46
хөгшдийг дэндээ доош нь хийх юм аа 35 жил улсад ажиллаад НД төлсөөр байж тэтгэвэрт гарсан хийж бүтээсэн зүйлгүй НД төлсөн нэртэй улсууд завших нь зөв шэж үү
ИРГЭН
2022-01-27 19:44
ЗАЛЬТАЙ БУРИАДЫН ХӨВҮҮНД ЭНЭ ЗЭРГИЙН ЗАЛЬ БАЙЛГҮЙ ДЭЭ, НЯМОСОРЫГ БАРЖ ИДЭХ ЗАЛЬТАН ЛАВ МОНГОЛД ХОВОР ШҮҮ ДЭЭ, БАХАРХМААР
ЭМҮЖИН БРАВО
2022-01-27 18:59
Ганц гайгүй сэтгүүлч байдаг юм байна. Гарцаагүй үнэнийг бичжээ
Иргэн
2022-01-27 18:29
Ашиг сонирхолын зөрчил үүсэх магадлалтай нь батлагдсан тул УИХ- ын гишүүдийн хууль санаачлах эрхийг цуцалж иргэдэд шилжүүлэн эдлүүлэхийг шаардацгаая!!!
Сөнөж яваа Монгол улс
2022-01-27 17:32
Арай гэхэд арай муухай өнөө маргаашаа аргалсан, хулхидсан, хуурамч, худалч, хүн чанаргүй, шуналтай, авлигачин, луйварчин улстөрчидтэй Монгол улс мөхөх алга болох вий дээ. Хэлэх ч муу үг алга !!
keyboard_arrow_up