Хөгжлийн банкны зээлд гар дүүрсэн МАН-ын хэлтсийн дарга Ү.Амарбат “ТҮР ХОРОО“-г ахлах эрхтэй юу Хөгжлийн банкны зээлд гар дүүрсэн МАН-ын хэлтсийн дарга Ү.Амарбат “ТҮР ХОРОО“-г ахлах эрхтэй юу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны зээлд гар дүүрсэн МАН-ын хэлтсийн дарга Ү.Амарбат “ТҮР ХОРОО“-г ахлах эрхтэй юу

2022 оны 2 сарын 14

Arslan.mn

Хөгжлийн Банкнаас их хэмжээний зээл аваад эргэж төлөөгүй компаниудын нэрс олон нийтэд ил болсон. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг ахлагчаар нь томилоод буй. 

МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Хөгжлийн банкны ТУЗ-д байж болох уу 

Энэ асуудалтай холбоотойгоор  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банктай холбогдсон намын гишүүд, улс төрчид бүх хүмүүст хариуцлага тооцож, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх, гишүүнчлэлээс хасах хүртэл арга хэмжээг авна" гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл энэ мэдэгдлийн араас МАН өөрийн намын хэлтсийн даргаар Хөгжлийн банкны асуудлыг шалгах "Түр хороо"-г ахлуулж байгаа нь олон нийтэд шүүмжлэл дагуулаад буй. 

Хөгжлийн Банкнаас хэн нэгэнд зээл  гаргахдаа заавал ТУЗ-аар хэлэлцэж батлагддаг учир 2018 онд чанаргүй зээл 10 хувьтай  байсан бол 2021 он гэхэд 50 хүртэл хувь руу өсч, нэмэгдсэн нь яалт ч үгүй ТУЗ-ийн гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь зүйтэй харагдаж буй. 

Тэгвэл МАН-ын гишүүн, хуулийн хэлтсийн дарга Ү.Амарбат нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны даргаар ажилладаг. Гэвч тэрээр ажлаа хийсэнгүй, ТУЗ эрх мэдлээ ашиглан чанаргүй зээлдэгч нарын тоог нэмэж, зориулалтын бус төслүүдэд зээл олгосон байхад өнөөдрийг хүртэл яагаад Эрсдэлийн хорооны дарга нь дуугарч, асуудлыг ил болгосонгүй вэ?! Энэ бүхний МАН-ын ээлжит шоу өрнөж буйг үүгээр харж болно. 

Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг шалгахад эрх баригч намын хэлтсийн дарга "Түр хороо"-г ахалдаг нь ямар учиртай юм бэ. Яагаад энэ ажлыг аудит, хяналт шалгалтын байгууллагууд хийж болоогүй юм бэ!!! 

Ийм байхад Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, түр хорооны ахлагч, хуульч Ү.Амарбат зэрэг зээл олгохыг дэмжиж байсан хүн өнөөдөр гэнэт зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг эрэн сурвалжлах ажил хийж, тавилттай жүжиг дэглэж байгаа МАН-аас ХАРИУЦЛАГА НЭХЬЕ! 

Харин нэг сонирхолтой нь МАН-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат тус Хөгжлийн банкны ТУЗ-д хараат бус гишүүн атлаа эрсдэлийн хорооны дарга байгаа нь сонин.

Уг нь Хөгжлийн банканд ТУЗ-ын гишүүн болохын тулд төрийн болон улс төрийн ямар нэг албан тушаал хашдаггүй байх ёстой. Гэхдээ Ү.Амарбат зэрэг намын тавиулууд шууд татуулж ард түмний татварын мөнгийг эрх бүхий хүмүүст зээлэхийг дэмжиж, ТУЗ-д байгаа нь зарчмын хувьд ч, ёс зүйн хувьд ч нийцэхгүй гэдгийг хэн ч харсан мэдэхээр байна. 

Энэ мэт Эдийн засгийн томоохон бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдгээ амласан МАН-ын үг, үйлдэл болж чадах  нь юу л бол...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634493
2 эможи

Баасансүрэн
2022-02-15 11:41
Харж л байя. Амарбатад арга хэмжээ авахгүй тэр чигээр нь байлгавал МАН шоудажээ гэж ойлгоё.
МАН бүх юм нт худлаа
2022-02-14 18:08
Энэ зураг дээр хоёулаа бузарууд байна. Нэг нь ЖДҮЧИН, нэг нь банкны зээлэнд гар дүрсэн хар энерги
МАН
Д.Амарбаясгалан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up