Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатар гишүүнтэй холбоо хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дууслаа Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатар гишүүнтэй холбоо хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дууслаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатар гишүүнтэй холбоо хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дууслаа

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн та­­­­­­лаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Намайг хулгай хийсэн хөрөнгөө Өмнөговь аймагт нуусан мэтээр МАН-ынхан сүүлийн хэдэн хил гүтгэж байна. 

Увс аймагт Шилэн дансны хуулийн хэрэгжилт байхгүй, Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хууль үйлчилдэггүй цорын ганц аймаг.

2012 онд аймгийн даргаар сонгогдохдоо өөрийн томилсон албан тушаалтнуудад хандан авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдох, ах дүү садангаа төрийн албанд авах тухайд хатуу анхааруулсан. 2016 онд ажлаа өгсөн. Өнөөдөр надтай холбож гүтгэлгийн шинж чанартай зүйлүүдийг системтэйгээр цацаж байна. Үнэхээр асуудал байгаа бол би АТГ-т одоо ч шалгуулахад бэлэн.

Увс аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй улсуудыг хамтдаа очоод шалгуулъя гэж байна. Би бэлэн байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонон дээрэмдэж дууслаа. Ямар ч бүтээн байгуулалтын цаана авлига, хээл хахууль явагдаж байдаг" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634640
1 эможи

keyboard_arrow_up