МАН : Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын 5 гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс ХАСЛАА МАН : Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын 5 гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс ХАСЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН : Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын 5 гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс ХАСЛАА

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

Яг одоо МАН-ын Хяналтын хорооны хурлын шийдвэрийг танилцуулж байгаа билээ. Тус хорооны дарга Б.Баярбаатар мэдээллэхдээ "Хяналтын хорооны шийдвэрээр Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын таван хүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасахаар болсон. Түүнчлэн Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Дамдинням, Х.Ганхуяг, С.Бямбацогт, М.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат нараас албан ёсны тайлбар ирүүлэх үүргийг өгсөн. Эдгээр гишүүдийн албан тайлбараас хамаарч МАН-аас хасах эсэх асуудал яригдана гэлээ". 

Харин УИХ-ын гишүүн Анандбазарын хувьд аль хэдийн намаас түдгэлзүүлсэн гэж тайлбар өглөө. 

Түүнчлэн тэрээр "МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Намын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч  авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол намын сонгуульт албан тушаалт нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших боломжгүй болгосон" талаар тайлбар өглөө. 

МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан тохиолдолд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг. Ингээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлэх дүрэмтэй аж.  Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө Улсын дээд шүүх бүртгэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634660
1 эможи

Бухан бяруу минь
2022-02-20 13:23
Чи үе нь өнгөрсөн шийтгэлээ хүлээсэн энэ хэдэн ллраар туг тахиж юугаа хийнэ ?? Өмхий тэнэг бухан бяруу минь чи хүчтэй аагтай УИХ-н гишүүн луйварчиддаа эхлээд хариуцлага ёс зүй тооц
DR UROLOGIST
2022-02-20 13:11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
zochin
2022-02-19 16:15
Suhbaatariin Batbold yasan be, naad humuus chini ali ert shiitgelee avchihsan shuu dee. Aliig ni avah yum aa
Зочин
2022-02-18 23:15
Сү.Батболд яасан бэ.?
keyboard_arrow_up