ТАНИЛЦ: Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий этгээдүүдийн ТОМИЛГОО, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮД ТАНИЛЦ: Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий этгээдүүдийн ТОМИЛГОО, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий этгээдүүдийн ТОМИЛГОО, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮД

2022 оны 3 сарын 14

Arslan.mn

Улс төрд ужгирсан "эрхэм"-үүдийн нэг болох Сангийн сайд ас Ч.Хүрэлбаатарын эхнэр, хүүхэд, төрсөн ах дүүс, тэдний хүүхдүүд нийлээд 48 компани эзэмшиж байгааг бид өмнөх танилцуулсан удаад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг төрийн өндөр албан тушаалд байх хугацаанд түүний ах дүү, амраг саднынхнаас хэдэн хүн төрийн албанд томил Нүүр Хууль Улстөр Эдийн засаг Эрүүл мэнд Спорт Боловсрол Нийслэл түүний хамаарал бүхий этгээдүүд уул уурхайн олборлолтын болон тусгай зөвшөөрөл эзэмшиж байгааг баримтаар дэлгэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ "ТОМИЛГОО"

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг төрд ажиллах болсон цагаас түү ах дүүс нь төрийн алба руу "цуварцгаажээ". Тэр тусмаа Ч.Хүрэлбаа хүүхдүүдийг, хүргэчүүдийг бага балчир гэхгүй төрийн албан туш гэмтэй гэмээр аж. Ингээд Ч.Хүрэлбаатарын хамаатан садан ургийнхнаас хэчнээн хүн төрийн байгууллагад ажиллаж байгааг тан

1. Төрсөн Ч.Ганболд нь Монгол Улсаас Тува Улсын Кызыл хо консулаар томилогдсон. Өмнө нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт мониторингийн газрын даргаар ажиллаж байсан.

2. Ч.Ганболдынх нь охин Г.Солонго нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн мэдээ, тайлан хариуц ажиллаж эхэлсэн. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа зээлдэгчдийн тайлан мэдээллээр "дутдаггүй" байсан байж таарах ямар компани зээл авсан, төлж байгаа эсэх, хэдэн төгрөгийн үлдэгд Хөгжлийн банкны зээлийн бүх төрлийн мэдээ, тайланг төрсөн ахынх нь хүүхэд хариуцаж ирсэн байх нь.

Arslan.mnТайлбар: Хөгж мэргэжилтнүүд-2017: Нүүрний эгнээ  зүүн гар талаас гурав дахь нь Г.Солонго

3. Г.Солонгын нөхө хүргэн Э.Даваадалай нь Увс аймгийн Орон нутгийн Худалдан авах аж ахлах мэргэжилтэн болсон. Аймгийн Орон нутгийн өмчийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэдэг бол тухайн аймгийн  төрийн байгууллагуудын бүх худалдан авалтыг хариуцдаг чухал албан тушаал билээ.

Arslan.mnТайлбар: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын том ах Тува улсад сууж буй Ерөнхий консул Ч.Ганболд, хар хослолтой нь түүний хүргэн, Увс аймгийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Даваадалай
4. Ч.Ганболдын хүү Г.Дэлгэр нь Сангийн Хөгжлийн хөтөч- Дэд бүтэц төсүлийн  ТИА-ны дарга, менежер болсон.
5. Ч.Ганболдын том охин Г.Уянга нь Татварын Ерөнхий газарт бол түүний нөхөр Н.Гомбосүрэн нь “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллаж байсан.

6. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын бага ах Ч.Ганту Г.Энхболор нь Монг Хонг Конг дахь дэд консул болсон.

7. Ч.Гантулгын охин Г.Энхцэцэг нь Сангийн яамны санхүүгийн тогтвортой байдлыг  бэхжүүлэх төслий ажиллаж эхэлсэн.

Arslan.mnТайлбар: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.гантулгын хүүхдүүд, зүүн гар талаас  Дэд консул Г.Энхболор

8. Ч.Гантулгын эхэнэр УБ.Бямбасүрэнгийн төрсөн ах  Б.Лхагвасүрэн нь Байгаль орчин хэмжэлзүйн төв лабораторийн дарга болсон.
9. Б.Лхагвасүрэнгийн эхнэр Ж.Байгалмаа нь Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрөл  хадгаламжийн төвийн ТУЗ болон гүйцэтгэх захирал болсон. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн ТУЗ болон  гүйцэтгэх захирлыг Сангийн сайд шууд  томилдог зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл, Ж.Байгалмаа нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байхад гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Энэ байгууллага нь төрөөс иргэдэд олгох хуьцаа, ногдол ашиг тараах  тараах ажлыг хариуцдаг бөгөөд  1072 хувьцааны ногдол ашиг тараах үеэр Ж.Байгалмаа олон нийтийн эчнээ  танил болсон. Ноцтой нь, төсвийн хөрөнгөөр 13 ширхэг компьюте авахдаа албан тушаалаа ашигласан  гэгдсэн.

Arslan.mnТайлбар: "Үнэт хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал асан Ж.Байгалмаа

10. Б.Бямбаасүрэнгийн төрсөн эгч Б.Даваасүрэнгийн хүү УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга болсон.
11. Б.Бямбаасүрэнгийн төрсөн дүү Б.Пүрэвсүрэнгийн эхнэр Л.Мөнх-Эрдэнэ нь АШУҮИС-ийн НЭМС-ийн Тэнхимийн эрхлэгчээр ажилладаг.

12. Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэгийн төрсөн эгч Р.Саранчимэгийн  нөхрийг Ц.Онон гэдэг бөгөөд Ононгийн Ариунболд гэх хүүтэй. Тэгвэл “Монгол шуудан ТӨХК-ийн Хөрөнгийн удирдлагын хэлтсийн даргаар Ононгийн Ариунболд гэх залуу томилогджээ.
13. Эцэст нь, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар томилогдсоныг цөм мэдэх биз ээ.

Arslan.mnТайлбар: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр, Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮД

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Манай гэр бүлд уул уурхайн нэг ч тусгай зөвшөөрөл байхгүй, авч ч байгаагүй" гэж мэдэгдэл хийж байсан удаатай. Тэгвэл түүний хамаарал бүхий этгээдүүдэд бол уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүд хэд хэдээрээ байдаг ажээ. 

1. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэгийн төрсөн эгч Р.Сараннямын нөхрийг Л.Мөнхжаргал гэдэг. Л.Мөнхжаргал нь Ч.Хүрэлбаатарын зөвлөхөөр ажилладаг гэх мэдээлэл ч бий. Тэгвэл Л.Мөнхжаргал нь “Родео аруга” ХХК, “Хүнхэрийн хөндий” ХХК, “Эр Юу Эн Эй майнинг” ХХК-иудыг Ц.Цэвэгмэд гэгчтэй хамтран эзэмшдэг. 

Тэгвэл “Родео аруга” ХХК, “Хүнхэрийн хөндий” ХХК, “Эр Юу Эн Эй майнинг” ХХК-иуд нь уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн төлбөр төлдөг баримтууд байна.

Онцолбол, “Родео аруга” ХХК нь Хэнтий аймгийн Галшар суманд ХV-020207-Бичигт гэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ. 

Түүнчлэн, Л.Мөнхжаргалтай хамт дээрх уул уурхайн компаниудыг эзэмшдэг Ц.Цэвэгмэд гэгч нь “Анир дэлхий” ХХК, “Цог зол орших” ХХК, “Эм Жи Эл гео хүдэр” ХХК-иудыг дангаараа эзэмшдэг ажээ. Тэгвэл “Анир дэлхий” ХХК нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөтийн давааны ар гол гэх газар алт олборлодог. Харин “Цог зол орших” ХХК нь Хэнтий аймгийн Батноров сумын нутагт “Тосон” гэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ.


2. Ч.Хүрэлбаатарын том ах Ч.Ганболдын эхнэр З.Эрдэнэцэцэгийн төрсөн дүүг З.Оюунсүрэн гэдэг. З.Оюунсүрэн нь “Хамуг Монгол зоог” ХХК, “Монголжодоо интернэшнл” ХХК, “Гранд ган хөгжил” ХХК-иудыг эзэмшдэг.

Тэгвэл З.Оюунсүрэнгийн “Монгол жодоо интернэшнл” ХХК нь “МV-016822-Бог уул” гэх 31.5 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ. 

Сонирхуулахад, З.Оюунсүрэнгийн нөхрийг Х.Бээжин гэдэг. Х.Бээжин нь “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ, “Гринпис Монгол” ТББ-ыг толгойлдог бөгөөд “Босоо хөх Монгол” ТББ-тай хамтран уул уурхайг эсэргүүцэж, жагсдаг гэдгээрээ зартай нэгэн. Уул уурхайг эсэргүүцдэг гэх тодотголоороо 2020 оны УИХ-ын сонгуульд 17-р тойргоос “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн. Тухайн үедээ Х.Бээжин 1.9 тэрбумын автомашинтай, 580 сая төгрөгийн малтай, 245 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 520 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгөө мэдүүлж, жагсагч гэхэд чамгүй хөрөнгөлөг нэгэн гэгдэж байлаа.

Arslan.mnТайлбар: "Дэлхийн Монгол ногоон нэгдэл" ТББ-ийн тэргүүн Х.Бээжин

Гэвч тэрбээр хамгийн сүүлд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг дарамталж 80 гаруй сая төгрөг авсан хэрэгт буруутгагдаж, 2021 оны гуравдугаар сард шүүхээс 2.2 жилийн хорих ял сонссон. Улмаар 100 гаруй хоног хоригдоод өршөөлийн хуулиар суллагдсан байдаг. 

Arslan.mnТайлбар: Баруун гар талаас "Дэлхийн монгол ногоон нэгдэл"ТББ-ын тэргүүн Х.Бээжин болон "Гал үндэстэн" хөдөлгөөн, "Босоо хөх Монгол" ТББ-ын тэргүүнүүд

Нэмж сонирхуулахад, Х.Бээжингийн төрсөн ах Х.Гантөмөр нь “Гет женероус” ХХК-тай бөгөөд Х.Бээжингийн эхнэр З.Оюунсүрэн нь хамтран эзэмшиж байсан. Тэгвэл тус компани 2020 онд “УБТЗ” ХНН-ийн 2.7 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгслийн тендерт шалгарч байжээ. 

3. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Ч.Гансүх, Ч.Гантулга нар нь Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтангэрэлтэй хамт “Шанага транс” ХХК-ийг эзэмшдэг. Өмнө нь Ч.Гансүх, Ч.Гантулга, Б.Алтангэрэл нар алдарт “Хотгор шанага”-ын уурхайг хамтран эзэмшиж байгаад 51 хувийг нь БНСУ-ын компанид 10 сая ам.доллараар зарсан гэгддэг. Энэ тухай Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа “Манай ах нар Б.Алтангэрэлд мөнгө зээлдүүлснийхээ барьцаанд “Хотгор шанага” ХХК-д хувьцаа эзэмшиж байгаад зээлсэн мөнгөө авмагцаа хувь эзэмшлээс нэрээ хасуулсан. Б.Алтангэрэлтэй холбоогүй” гэж тайлбарласан нь бий. Гэвч одоо ч Ч.Гансүх, Ч.Гантулга, Б.Алтангэрэл нар “Шанага транс” ХХК-ийг хамтран эзэмшиж байна. 

Б.Алтангэрэл нь уул уурхайн олборлолт, хайгуулын хэд хэдэн компанитай.  Тухайлбал, Ч.Хүрэлбаатарын ах нартай хамтран эзэмшиж байсан гэх “Хотгор шанага” ХХК нь “MV-017707-Шанд”,  “MV-003508-Шанага”, “XV-014979-Дэрст” гэх гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Цаашлаад, “Тогос чүлтэм” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “MV-016844-Цогт” тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Гэхдээ энэ талбай нь Өвөржанчивлан рашаантай хэт ойр хэмээн хэл аманд өртөж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гарч байсан. Харин “Хэмчигголд” ХХК нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд “XV-013101-Хо толгой” тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан юм. 

Эх сурвалж: medee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
635273
3 эможи

Ө
2022-03-14 16:15
бүгдий нь хараал идээсэй
ЗОЧИН
2022-03-14 15:35
УДАХГҮЙ ЦАГ НЬ ИРЖ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮД АЧ ЗЭЭ НАРЫНХАА НЭР ТӨР ЦУСААР ТӨЛӨӨД Ч УРВАГЧДЫНХ ГЭДЭГ НЭРИЙГ ҮҮРД ҮҮРЧ АДЛАГДАН ЯВАХ БОЛНО ТУН УДАХГҮЙ ХУЛГАЙЧ УРВАГЧ ХҮРЭЛБААТАРААС ЭРТХЭН ХОЛДОЦГООСОН НЬ ДЭЭР ШҮҮ.
Үхээч үхээч
2022-03-14 12:30
Хүрэлбаатар аа чи үхээч. Энийг чинь муу амьд явах гэдэг юм. Муу амьд явахаар сайн үх гэж... Чи үхээч
Төрж өссөн нутгаа, төрүүлж өсгөсөн аав ээжийнхээ нэрийг үхэн үхтэлээ хайрлаж хамгаалж, хөрнгө мөнгө, баяжих хувхай муу сэтгэлээс ангид яваарай.ухаанаас ангид яваасай.
2022-03-14 12:30
төрхөд чинь түшиж, өсгөсөн өлгий сайхан Увс нутаг, төрүүлж өсгөсөн аавээийн нэрийн ариун байлгаж, хөрөнгө мөнгөний бузраас хол байж хүн шиг сайхан амьдраарай. Ингэж амьдрах муухайдаа.
Зочин
2022-03-14 12:08
бузар хог юм л даа
Зочин
2022-03-14 12:08
бузар хог юм л даа
keyboard_arrow_up