Д.Тогтохсүрэн: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай өргөн барих хэрэгтэй Д.Тогтохсүрэн: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай өргөн барих хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай өргөн барих хэрэгтэй

2022 оны 5 сарын 02

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гаргаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнесд дарамт болж байгаа зарим хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ дөрөвдүгээр сард энэ асуудлыг хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Сая анхны хэлэлцүүлэг хийгдэх явцад гишүүдийн байр суурийн зөрөө их байсан. Бүх төрлийн хяналтыг зогсоох нь буруу юм гэдэг гишүүдийн байр суурь давамгайлж байсан. Тиймээс энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газраас өргөн барсан хуулийн гол концепц бол Төрийн хяналт шалгалтууд явдагаараа явна, харин төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг бүрэн зогсооё гэдэг хуулийн төсөл. Өнөөдөр намын бүлэг энэ асуудлыг нэлээд нухацтай хэлэлцээд Засгийн газраас Төрийн хяналт шалгалтын тухай шинэчилсэн найруулгын төслийг яаралтай өргөн барих хэрэгтэй байна гэж үзэж байгаа юм. 

Мөн өнөөдрийн хурлаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонссон. Их хуралд хүчирхийллийн эсрэг лобби бүлэг бий. Бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Баярсайхан мэдээлэл өгсөн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636591
0 эможи

keyboard_arrow_up