АН баруун төвийн либерал орон зайгаа ХҮН-д алдав уу? АН баруун төвийн либерал орон зайгаа ХҮН-д алдав уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН баруун төвийн либерал орон зайгаа ХҮН-д алдав уу?

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

“...Өсөхөө больсон мал хотондоо мөргөлдөж, өөдлөхөө больсон айл гэртээ хэрэлддэг” гэдэг. АН иймэрхүү дүр зурагтай амьдраад хэдэн жилийг үдлээ. Сүүлдээ “..АН ер нь байна уу” гэмээр л болж байна. Тамга нь хаана байгаа юм бүү мэд. Дарга нь хэн бэ гэдэг хэнд ч тодорхойгүй. Яг үнэндээ Дээд шүүх ч АН-ын дарга хэн бэ гэдгийг тодорхойлон бүртгэж чадахгүй байна. Лав хоёр тамга явна. Дөрвөн ч даргын сураг дуулдана.

Уг нь АН-ыг нийгмийн захиалгаар үүсгэн байгуулагдсан улс төрийн хүчин байсан гэдэг. 2000 онд зургаан нам, хүчин нэгдсэн. Сайндаа ч бус, тэгэх шаардлага үүссэн гэсэн үг. Түүнээс хойш нэг болж чадалгүй зургаан тийш фракцалж гүйсээр сүүлдээ тарах шахаад явж байна л даа.

Цул байх ганц боломж нь АН атамантай болох байсан юм. Даанч энэ намынхан бие биеэ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр байтугай залуустаа ч зай гаргах дургүй хүмүүс байдаг юм. МАН-ыг атгаж буй наяад оныхон АН-д цүнх барьдаг хэвээрээ л байна. Тэд ах нартайгаа цуг өтөлж байгаа гэхэд болно.

Ер нь АН яагаад ийм их зөрчилтэй байдаг вэ. Нийлсэн цагаасаа хойш нэг асуудал гарахад л фракц фракцаараа тасраад булан бараадаад суучихна. Тэгж тэгж шийдвэрээ нэгтгэж байж нэг хариу гаргадаг.

Үүний учир нь тэдний үзэл баримтлалтай холбоотой гэхэд болохоор байгаа юм.

Үзэл баримтлал яагаад чухал юм гэхээр тухайн нам, улс төрийн хүчин засаглалын эрх мэдэлд хүрч, үнэт зүйлсийг бүтээхэд чухал нөлөөтэй.

Дэлхий дээр улс төрийн намуудыг баруун, зүүн, төв гэсэн үзэл баримтлалуудаар нь баримжаалдаг. Монголын улс төр дэх хамгийн нөлөө бүхий МАН зүүн төвийн социал демократ, харин АН баруун төвийн либерал чиг баримжаатай гэж тунхагладаг.

Баруун, зүүн гэдэг нь XVIII зууны үед Францын хувьсгалын үеэр парламентынх нь танхимд хаант засаг, язгууртнуудыг дэмжигчид баруун талд, шинэчлэлийг дэмжигчид зүүн талд сууж эхэлснээр энэ нэр томъёо бий болжээ. Түүх ингэж үздэг юм байна.

Баруун төвийн либерал үзэл баримтлалтай улс төрийн хүчин засаглахдаа цагаачлалын чиглэлд хатуу бодлого баримтлах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, язгуур хэл, соёл, уламжлалаа хадгалах, хамгаалах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн ёс суртахууныг хангах, сүсэг бишрэл, үнэт зүйлээ дээдлэх, төрийн эрх мэдлийг хариуцлагатай болгох, ардчилал, хүн төрөлхтний эв санааны нэгдлийг хангах хатуу бодлого барьдаг байна. Яг л өнөө цаг үед яв цав нийцэх чиг шугам байгаа юм л даа.

Гэвч АН хэзээ эвлэж, хэдийд засаглах эрх мэдэлтэй болж, энэ чиг баримжаа, үзэл баримтлалаа хэрэгжүүлэх вэ. Хэн ч хариулт хэлэх боломжгүй.

Тэгтэл АН-ыг ингэж мунгинаж байтал ХҮН баруун төвийн үзэлтэй болж байгаагаа зарлачихлаа. Үүнийгээ “...Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл” хэмээсэн байна. Тэгээд Хөдөлмөрийн үндэсний нам гэдгийг товчилдог байснаараа ХҮН хэмээн өөрчилсөн байна. Лого нь ч өөрчлөгджээ.

Хамгийн гол нь АН-ын баруун төвийн либерал орон зай дээр ХҮН тоглохоор гарч ирж байгаа юм. Хэрвээ АН маш хурдан хугацаанд босож ирэхгүй бол ирэх 2024 оны сонгуулиар ХҮН-ын энэ шинэ үзэл баримтлал УИХ-д 8-10 суудал чирж ирэх нь тодорхой болж байна.

Үнэнийг хэлэхэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч засгийн үйл ажиллагаандаа баруун төвийн либерал хэв шинжтэй шийдвэрүүдийг гаргаж, хэрэглэх болсон. Тэр утгаараа энэ орон зай, үзэл баримтлал нь АН-д хэдэн лидерийнх нь явах ирэхээс илүү үнэтэй юм.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636609
0 эможи

ИРГЭН
2022-05-03 17:39
АН-Н НАМД ҮЗЭЛ ЭНЭ ТЭР ГЭЖ ХҮН АВЧИХМААР ЮМ ЮУ БАЙЛАА, ХУЛГАЙ ДЭЭРЭМИЙГ НЬ СУРЧ МАГАДГҮЙ
Зочин
2022-05-03 14:26
зүгээр л шоу,наадуул чинь хол явахгүй
Зочин
2022-05-03 13:43
ХҮН нам Баруун зүүнээ мэдэхгүй эдүгээ хүртэл явчихаад 32 жилийн иүүхтэй АН ын энд хүртэл хаач юм бэ дээ.Хөх инээд хүргэчих юм даа
keyboard_arrow_up