Э.Бат-Үүл: Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан Э.Бат-Үүл: Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бат-Үүл: Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

АН-ын даргаар сонгогдоод буй Х.Баттулга намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д хүргүүлээд буй. Улсын дээд шүүх түүний хүсэлтийг маргааш шийдвэрлэнэ. Ардчилсан намын нэр барьсан хууль бус этгээдүүд УДШ-д нөлөөлөх гэж оролдож байгаа талаарх хууль ёсны Ардчилсан намын байр суурь, УИХ дахь АН-ын бүлгийн талаар АН-ын удирдлагын зөвлөл мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Бүлгийн гишүүдийнхээ өмнөөс ард түмнээс уучлал гуймаар байна. 2020 оны сонгуулиар 11-үүлээ орж ирсэн боловч албан тушаал хөөсөн зарим улс төрчид бүлгээс гарсан. Ардчилсан намын бүлгийн дарга ямар ч эрх ямба эдэлдэггүй гэдгийг хэлмээр байна. Нэг хүнийг албан тушаалд хүргэхгүй бол зулын гал болно хэмээн Улсын дээд шүүхийн гадаа жагсаж байна. Эрх баригчид энэ асуудлыг даруй шалгах хэрэгтэй.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Маргааш болох шүүхийн хуралдаанаар Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Х.Баттулга АН-ыг төлөөлөх, тус намын үзэл баримтлалыг төлөөлөх ямар ч эрхгүй. Яагаад гэвэл тэр хүн намын үзэл баримтлалаасаа урвасан. Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан. Х.Баттулга шүүх хараат бус байх үзлийг уландаа гишгэсэн. Путины үзэл баримтлалыг дэлгэрүүлэгч. Хэрэв шүүх түүнийг бүртгэвэл Үндсэн хуулийн хямрал үүснэ. Х.Баттулга Үндсэн хуулийн хямралыг хүсэж байгаа гэж бодож байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637158
1 эможи

Зочин
2022-05-20 10:41
Хятадын боол болсоноос дээр байлгүй дээ.
иргэн
2022-05-20 09:50
энэ цагаан толгойтой өвгөн сэтгэцийн эмгэгтэй болжээ.өөрийгөө жинхэнэ баатар гээд үнэмшчихжээ.хүзүүгүй хүний баатар
иргэн
2022-05-19 19:00
БААТАР ХҮН БААРГҮЙ БАРИМТТАЙ Л ЮМ ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, ТҮҮНЭЭС ЯМАР ГУДАМЖНЫ АРХИЧИН ЛУУГАА АДИЛ ХАМААРГҮЙ БУРАЖ БОЛОХГҮЙ БАЙХАА
Ха ха ха
2022-05-19 16:47
Дэлхий Пүтинээс айгаад . Эднүүс Баттулга гэх монгол хүүгээс айгаад .
Зочин
2022-05-19 16:45
Монгол улс Илжигдорж гэж эрх хулгайчтай боллоо шүү
keyboard_arrow_up