Д.Алтанхуягийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ Д.Алтанхуягийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Алтанхуягийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хоригложээ

2022 оны 7 сарын 05

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Алтанхуягийг “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны долдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Arslan.mn

Шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцээд /2022.07.05/ хэлэлцээд прокурорын саналд дурдагдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзсан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагч Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

2022 оны долдугаар сарын 2-ны өдөр Ардчилсан Намын XIV их хурал Соёлын Төв Өргөөнд болох үеэр Д.Алтанхуяг нь С.Эрдэнийг түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан явдал болсон. Уг асуудалд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн тухай мэдээлж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
638462
10 эможи

Зочин
2022-07-06 18:00
Хошин шог Гахайг зодох ч багадах луйварчин гэж Монгол мэднэшүүдээ НД санг цөлмөсөн
hun zodoj tanhairsan bol buh hun buruutai
2022-07-06 16:55
buh hund huuli tegsj
Зочин
2022-07-06 10:27
Цагтаа Эрдэнээгийнхээ бандгар бөгсийг долоож л явсан АН чин бололтой. Ийм хүмүүс намаар дамжаад төрд ороод байгаа шүү, хүн маргаж мэтгэж болно, үзэл бодол үг үйлдлийн зөрөө байж болно, гэхдээ нийгэмд хүчирхийлэлийг дэвэргэгч байж болохгүй. улс төрийн намууд ялангуяа АН, ЖАН жонхуу зэрэг нөхдүүд нийгэмд хүчирхийлэл сурталчилдаг. Жонхуу улс төрчид дундаа хоригдол ялтан бөхчин царайлах боловч яг аавын орвол адсага л болно ш дээ. Хүрэлсүх ч гэсэн УИХ-н танхимд зодоон хийж л байсан, монголын төр муу ч гэсэн төр төмбөгөр ёс ёмбогор байхгүй бол нийгэмд нөлөөлж өнчин өрөөсөн хүүг бүлтэй чадалтай олуул нь нийлээд хэрхэн зодож тамалж байгааг хэдхэн хоногийн өмнө нийтээрээ шуугиад өнгөрсөн. эдийн засгийн хувьд дорой хэдий ч ёс зүйн хувьд амар амгалан нийгэмд үр хүүхдээ амьдруулмаар байна МАН, АН, ЖАН-ын доод амьтадаа бөгсөө долоолгогч бүдүүн феодал дарга нар, дарга нарынхаа бөгсийг долоож татвар төлөгчдийн мөнгөөр амь зуудаг улс төрчид, цүнх баригчдын армийн цэрэг төрийн албан хаагчид аа.
Болж
2022-07-05 22:42
Болж
Зочин
2022-07-05 18:28
Хүн ийм танхай харгис байж болохгүй. Хатуу шийтгэх хэрэгтэй. Жирийн иргэн ийм харгис үйлдэл олны нүдэн дээр гаргаж байхад хугацаат цэргийн алба хаагчдын харилцааны зөрчил одоо хүрьэл байгаа нь гарцаагүй.
НАМ БУС
2022-07-05 18:12
үг хэлэх эрх чѳлѳѳгѳѳр хэн ч хаана ч хангагдах ёстой.энэ бол бидний олж авсѳн 1 эрх эхх чѳлѳѳ.түүнийг хэнбугай ч аааж боож болохгүй....харин энэ эрхийг эдоүүлэхгүйн тѳлѳѳ бусдын бие сахбодид хаодан танхѳйрах үйлдэл байж болохгүй...гэтэл энэ 2 зэрэгцэн датхцан үйлдэгджээ...хэн хэн нь тохирсон хариуцлагаа хүлээх ёстой
keyboard_arrow_up