МАН-ын алдар нэрд халдсан гэх хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов МАН-ын алдар нэрд халдсан гэх хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын алдар нэрд халдсан гэх хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

2022 оны 8 сарын 17

Arslan.mn

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилжээ.

Энэ талаар шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд "Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагт товлон зарласан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаарх хүсэлтээ холбогдох баримтыг ирүүлснийг тус шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ" гэжээ. 

Өмнө нь буюу наймдугаар сарын 1-нд товлогдсон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “...Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “...Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах...” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авсан юм. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639455
0 эможи

зочин
2022-08-17 20:12
Амарбаясгалаан тоглоом тоотой нь дээр шүү.
keyboard_arrow_up