Л.Оюун-Эрдэнэ одоогийн зарим сайд нартаа Дэд сайд, ТНБД-ын суудал амлана Л.Оюун-Эрдэнэ одоогийн зарим сайд нартаа Дэд сайд, ТНБД-ын суудал амлана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ одоогийн зарим сайд нартаа Дэд сайд, ТНБД-ын суудал амлана

2022 оны 8 сарын 19

МАН-ын гуравдугаар ээлжнийхэн 2024 оны сонгуулиас өмнө засагт орж бялуу хуваах гээд энэ цаг үед бужигнаж буй. 

Arslan.mn

Энэ удаагийн бүрдэх Засагт өмнө нь сайд хийж байсан нэлээдгүй гишүүд орж ирэх сурагтай. Тухайлбал, Д.Сарангэрэл, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нарын нэр яригдаж буй. 

Д.Сарангэрэлийн хувьд МАН-ын удирдлагуудтай ойр гэдэг утгаараа сүүлийн хоёр ч сонгуулийн дараа сайдын суудлыг авсан. Тэрээр энэ удаа ХНХЯ рүү нэрээ өгөөд байгаа гэх.

С.Чинзоригийн хувьд Өвөрхангайн фракц гэж явдаг. Мөн л хэд хэдэн удаа сайд хийгээд үзсэн. Түүний хувьд 2014 оноос хөдөлмөрийн сайд, 2017 оноос ХНХ-ын сайдын албыг хашсан. Нам дотроо гай ч гавьяа ч үгүй сайдын суудлыг хашсаар ирсэн нэгэн гэж яригддаг. Гэхдээ түүнд улс төрийн нөлөө, дэмжлэг буй. Тиймдээ тэрээр энэ удаа дахин сайдын суудал горилж буй. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүйцэж байсан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт ямартай ч сайдын суудал, эсвэл эн дүйцэхүйц суудал амлаад байгаа гэв. Ц.Даваасүрэнгийн хувьд эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Жаргал, зовлонг нь андахгүй гэх. Түүний хувьд одоогийн Эрчим хүчний сайд Э.Тавибэхийг ихэд шүүмжилдэг нэгэн. Гэхдээ Ц.Даваасүрэн Эрчим хүчний яам руу очих нь магадлал багатай. Учир нь тухайн яамыг толгойлохоор 2-3 гишүүн ил далд санаархан гүйж буй. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс өөрийн итгэл хүлээсэн дан дээлтэй сайд нараасаа заримыг нь яамдын ТНБД, Дэд сайдаар томилох магадлал өндөр байгаа аж. Тухайлбал Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаярыг ЗХЖШ руу, Г.Ёндон сайдыг Эрдэнэт рүү юм уу эсвэл Монголросцветмет ТӨҮГ руу явуулах сурагтай. Соёлын сайд Ч.Номингийн хувьд өөрийн яамныхаа Дэд сайдаар юм уу харьяа агентлагийнхаа дарга болгох хүсэлтээ өгсөн гэх. Түүнийг аав нь 2024 оны сонгуульд сойхоор бэлтгэж байгаа хэмээн МАН дотроо бор шувуу нисээд эхэлсэн.

Хамгийн их хэл ам, шүүмжлэл дагуулдаг Халтар сайдыг Төмөр зам руу нь томилох магадлал өндөр байгаа аж. Харин түүний суудлыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан авья гэдгээ МАН-ын удирдлагууддаа хэлжээ. Б.Дэлгэрсайханы хувьд тухайн салбарт залрахад ашиг сонирхолын зөрчил үүснэ, нөгөөтэйгүүр түүнийг сайдын зангараг, чадвар байхгүй хэмээн намын гишүүд нь шүүмжилдэг. Ковидын үед нь Монголын баялагийг тасралтгүй гадагшаа зөөж байсан гишүүн. 

МАН-ын удирдлагууд албан тушаалгүй үлдсэн сайдууддаа 2024 онд УИХ-д нэр дэвшүүлэх эрхийг нь бэлэглэх сурагтай. 

Ямартай ч МАН эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх тал дээр улс төрийн зураглалаа зурж байгаа гэв. 

Агентлагийн дарга нарын томилгоо ирэх аравдугаар сараас эхлэх тухай дуулдаад эхэлсэн. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639516
1 эможи

Зочин
2022-08-21 00:10
Оюун-эрдэнийг зайлуулах хэрэгтэй.
Зочин
2022-08-20 17:08
ГААЛИЙН АВИЛГАЛЧИН АСРАЛТЫГ СОЛИХ БОЛООГҮЙ ЮУ?! ХУГАЦАА НЬ ДУУССАН АВИЛГАЛ АВСААР БАЙГААД ЭНЭ ХҮН ЭВДЭРЛЭЭ.
Зочин
2022-08-20 10:22
Чинзориг,Даваасүрэн, Учрал,Мөнх-Оргил нар сайд болоход дажгүй шүү
Зочин
2022-08-20 06:01
За муусайн бузар хулгайч нар зайлж далд ор писдаа ч юм даа
ИРГЭН
2022-08-19 17:04
БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР ОЛЗОО ХУВААХ ГЭЖ АЛАЛЦАЖ БН,ККК НӨГӨӨ Ш/У , ЁС ЖУДАГ ДҮРЭМ ЖУРАМ ХУУЛЬ ГЭЖ ЮУУ Ч БАЙХГҮЙ
ИРГЭН
2022-08-19 17:04
БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР ОЛЗОО ХУВААХ ГЭЖ АЛАЛЦАЖ БН,ККК НӨГӨӨ Ш/У , ЁС ЖУДАГ ДҮРЭМ ЖУРАМ ХУУЛЬ ГЭЖ ЮУУ Ч БАЙХГҮЙ
ИРГЭН
2022-08-19 17:04
БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР ОЛЗОО ХУВААХ ГЭЖ АЛАЛЦАЖ БН,ККК НӨГӨӨ Ш/У , ЁС ЖУДАГ ДҮРЭМ ЖУРАМ ХУУЛЬ ГЭЖ ЮУУ Ч БАЙХГҮЙ
ИРГЭН
2022-08-19 17:04
БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР ОЛЗОО ХУВААХ ГЭЖ АЛАЛЦАЖ БН,ККК НӨГӨӨ Ш/У , ЁС ЖУДАГ ДҮРЭМ ЖУРАМ ХУУЛЬ ГЭЖ ЮУУ Ч БАЙХГҮЙ
keyboard_arrow_up