МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна
2022 оны 8 сарын 22
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-нд товлон зарлах тухай захирамж гаргасан юм. Чуулганы нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд оролцож, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж одоо МАН-ын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар гишүүдийнхээ байр суурийг сонсож байна.
Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оролцож байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639564
0 эможи
Иргэн
2022-08-23 00:38
Энэ үнэхээр чадваргүй хзн ажлаа өгөөд яваач. Ажлыг нь аваач. Улсаараа тоглуулаад дууслааштэ
Зочин
2022-08-22 15:05
Хуралдаанд ЕСайд Оюун~Эрдэнэ өөрөө оролцож байгаа гэнэ өөрөө оролцохгүй өөрөөс нь өөр хэн оролцох байсан юм.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: