Ховдын Засаг даргын суудалд дэмжигдсэн Э.Болормаа гэж ХЭН БЭ Ховдын Засаг даргын суудалд дэмжигдсэн Э.Болормаа гэж ХЭН БЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ховдын Засаг даргын суудалд дэмжигдсэн Э.Болормаа гэж ХЭН БЭ

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны 8-р сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Харин МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилох саналыг дэмжсэн байна. 

Тэрбээр АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхий сайд болоход нь Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй юм.

Arslan.mn

Мөн түүний аав А.Энхбатыг өнгөрсөн нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох тухай ярьж байв. Учир нь охин Э.Болормаа нь Ерөнхий сайдын зөвлөх учир ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн нэрээ татсан гэх мэдээлэл бий.

Энэ бүхнээс дүгнэж харахад, Э.Болормаа гэх эмэгтэй яагаад тэр дээрээс бууж ирж байна. Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржавыг огцруулсан шалтгаан нь ч бас үүнтэй холбоотой биш биз. Энд бас ашиг сонирхлын зөрчил байгаа болов уу гэсэн хардлага төрж байна, Ерөнхий сайд аа...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
3
confuse an post
2
angry an post
3
639699
21 эможи

Зочин
2022-09-04 11:11
Ern namtraa bazaj bichuulnee gedegchin NOTOI gesen ug dee
Зочин
2022-09-04 11:10
Kkk manai setguulchid gej mahan tolgoi yag namtrin nariin bicheech. Hedees heden on hurtel haana yamar ajil hiij baisniig. HUDLAA BAZAAD BAAHAN BAIGULGIN NER BICHSEN BAIH YUM!!!!
Зочин
2022-08-29 13:17
huduunii nutgaasaa garj uzeegui orkuudaar udirduulaad yu ch uurchlugduj hugjihgui bgazde oron nutguud ni, aimgiinhaa 10 jiliig chuu chamaa tugssun jalga dovnii setgehuitei mangar garuud odoobno, bolovsroltoi yum uzej nud tailsan zaluu uy yagaad bolohgui gej
Zochin
2022-08-29 12:17
Ойлгомжтой ш дэ.гадаадад их дээд сургууль төгссөн боловсролтой хүмүүс олон л бна.танил,троссгүй бол ингэж явах у.авилгачдын үргэлжлэл.
Ховдын иргэн
2022-08-28 19:42
Дээрээс нь шууд Засаг дарга томилдог бол ОН-ын сонгууль хийх хэрэггүй болж байгаа юм уу. Аймгийн ИТХ хэнийг Засаг дарга болгохыг сонгодог биз дээ. Баян айлын бандгар охин мөнгөөр зодоод засаг дарга болох гээд ч байх шиг.
Зочин
2022-08-28 14:02
Энхбаттай олон улсын байгуулгын ажлаар уулзаж байсан. Англиар сайн ярьдаг, ажлаа сайн мэддэг хүн.
Зочин
2022-08-28 11:32
ИЙМ САЙХАН НУТГИЙН ОХИН, ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИНД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ, ХОВД НУТГИЙН ХӨГЖИЛД УЛАМ ИХИЙГ БҮТЭЭН ХӨГЖҮҮЛЭН ГЭДЭГТ АМЖИЛТ ХҮСЭН НАЙДАН ДЭМЖИЖ БАЙГАА БОЛНО. ААВ НЬ МАНАЙ АЙМГИЙН МӨСТ СУМЫН ХҮН, МУНДАГ ХҮН.
Зочин
2022-08-28 09:23
Их л сэргэлэн, авхаалжтай, шударга, менежмент сайтай хүн шиг санагдсан. Засаг даргыг бол өлхөн хийчих байхаа.
Булган
2022-08-27 14:51
20хэдэн насандаа тэрбумтан гадаадад мөнгөний данстай хүн байна. ..яаж ийм багаасаа тэр бумаань болв хэрвээ засаг дарга бодвол Ховдын жирийн иргэдээ яг өөр шигээ тэрбумтан болгоорой .
Х
2022-08-26 19:48
Хардаж сэрдэхээ багасгаад. Ерөнхий сайдыг ажлыг нь хийлгэ л дээ. Оюун эрдэнээс өөр цэвэр хүн байгаа юм уу. Мананд!
Зочин
2022-08-26 18:28
Бас л нэг хоосон толгойтой даргын хоосон толгойтой хүүхэд
Зочин
2022-08-26 18:11
Яахав залуу хүн хийлгээд үзэхэд буруудах юу бхав.Хамгийн гол юм чинь туршлаг дутна ашиг сонирхолын зөрчил үүсэх нь илт харагдаж бна.Үүний оронд аав нь арай дээр бх.Ховдын хүн бас амьдралын сайн мууг мэдэх бх.Сум гэж юу бдаг талаар мэдэхгүй л бх
Зочин
2022-08-26 15:01
аймаг,сум дүүрэг зэрэгт аж ахуй,амьдрал мэддэг хүн л зүгээр дээ хоосон онолоор хол явах уу,нам дагасан гаруудаас салмаар юм үнэндээ 30 жил нам яриад дэшил гарсан уу
ИРГЭН
2022-08-26 11:46
ИЛЖИРЧ МУУДСАН ОРОН НУТГИЙН УДИРДЛГУУДЫН БҮГДИЙГ НЬ ШИНЧЛЭЕ МОНГОЛЧУУДАА
Зочин
2022-08-26 11:21
ОРОН НУТГИЙН ТОГООНД ЧАНАГДСАН ХҮМҮҮСЭЭС ТЭС ӨӨР ШИНЭЛЭГ ХҮН ГАРАХАД БУРУУТАХ Ч ЮУ БАЙХАВ
Зочин
2022-08-26 10:31
Залуустаа, ялангуяа эмэгтэйчүүддээ итгэл өгч ажиллуулаад үзэх хэрэгтэй
Иргэн
2022-08-26 10:23
Залуу хүнд итгэл өгөөд дэмжих хэрэгтэй ш дээ.Юуны өмнө хардаж сэрдэх ээ л боддог хэцүү ч хүмүүс юм даа.
Зочин
2022-08-26 09:19
Боловсролтой залуу эмэгтэй юм. Аймгийн засаг дарга хийх ашиг сонирхол их л байгаа юм байна намд нь юм уу хүнд нь байгаа юм уу. Аймгийн засаг дарга аж ахуйн ажлыг хийхэд туршлага нь хүрэхгүй ээчадахгүй
keyboard_arrow_up