ОРДОН: ХЗДХ-ийн сайдын суудалд Ж.Сүхбаатар очих хүсэлтэйгээ илэрхийлжээ ОРДОН: ХЗДХ-ийн сайдын суудалд Ж.Сүхбаатар очих хүсэлтэйгээ илэрхийлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОРДОН: ХЗДХ-ийн сайдын суудалд Ж.Сүхбаатар очих хүсэлтэйгээ илэрхийлжээ

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт шинээр томилогдох сайд нарын суудал хөшигний ард ширүүхэн өрсөлдөөн болж байна. Одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГХЭГ-ын дарга болох нь тодорхой болсноор түүний оронд очих суудлын марафон аль хэдийн өрнөсөн. 

Тэгвэл ХЗДХ-ийн сайдад МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрийн хүн Ш.Раднаасэдийг, Хотын дарга Д.Сумьяабазар өөрийн хүн Ж.Сүхбаатарыг, Дорнодын фракцыхан Б.Энхбаярыг зүтгүүлж байна. 

Л.Оюун-Эрдэнийн хувьд эрх мэдлийг нэг  талд хэт төвлөрүүлэхгүй байх хүсэлтэй байгаа тул генсек Д.Амарбаясгаланд энэ суудалд найр тавих нь эргэлзээтэй болсон. Харин Хотын дарга Д.Сумьяабазартай сүүлийн үед их ойр байгаа учраас Ж.Сүхбаатар ХЗДХ-ийн сайдаар очих магадлал өндөр байна хэмээн саарал ордонд яригдаж байна. 

Ж.Сүхбаатар гишүүний хувьд Б.Энхбаяртай өөрийгөө эн дүйцүүлж, холбож рейтингээ наах сонирхолтой явсаар өдийг хүрсэн. Ил харагдах байдалд дээрх хоёр гишүүн найз, ойр мэт боловч цаагуураа Ж.Сүхбаатар нь Б.Энхбаяр л биш шүү хэмээн өөрийгөө сайдын суудалд зүтгүүлж, томчуудтай уулзаад амжжээ. 

Б.Энхбаярын хувьд зарчмын хувьд зөв өнцөгөөс олон нийт рүү чиглэдэг давуу талтай. Сул тал нь багийн тоглолтгүй, өөрийг нь түшээд авах улс төрийн дэмжигчид бага. 

Ямартай ч ХЗДХ-ийн сайдаар Ж.Сүхбаатар хамгийн өндөр магадлалтай явж байна. Харин намын архаг гишүүдээс сайд болох уу хэмээн санал тавихад ирэх хаврын жагсаал цуглаан, ард түмний тэмцлийг барьж дийлэхгүй хэмээн шийрэгнэсэн сурагтай.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639709
0 эможи

зочин
2022-08-28 21:28
Сүхбаатар нь дээрдээ Улс төрийн туршлага,хуулийн мэдлэгтэй альч талаараа Хууль зүйн сайд байхад тохироно. Сүхбаатарыг дэмжиж байна.
Haa Haa haa Ene Buh yum bugd hudlaa !
2022-08-27 18:49
Sain id id - Uu uu ! MAN - namiihan 3 - p Eeljniihen Hoolndoo Oroh gej baina ! End yund demii demii yum bicheh Herge baina uu da ! End Yamarch Gaihaad baih zyil baihgui shyy de !
Зочин
2022-08-27 18:33
Б.Энхбаяр бол зарчмын хувьд олон нийт, ард түмний төлөө зөв шийдвэр гаргадаг хүн. Энэ намаас хамгийн зөв, шударгаар бүгдийг хэлдэг хүн өөр байхгүй шүү
Зочин
2022-08-26 18:24
Эээ Б.ЭНХБАЯР НЬ ХАМААГҮЙ ИЛҮҮ ШҮҮДЭЭ ХЗДХ -ийн САЙДАД ТОМИЛООЧЭЭ. ЯДАР БӨӨРӨНХИЙЛӨХГҮЙ НААД СҮХБААТАР ЧИНЬ ИХ БӨӨРӨНХИЙ ТЭГЭЭД Ч ИРГЭДИЙН АМЬДРАЛААС АСАР ХОЛ ХҮН БАЙДАГ ШҮҮ
Зочин
2022-08-26 14:31
Б.Энхбаяр хэт өөрийгөө тоосон БИ гэдэг зарчмаар явдаг хамт ажиллаж нэг зорилгын төлөө явж байсан нөхрөө алдар нэр ашиг сонирхолын төлөө яаж ч муухайгаар доромжлох хүн . Ер нь товчдоо бол хүн муутай хүн.
Зочин
2022-08-26 12:16
Сүхбаатар жинхэнэ хуульч хүн. Сүхбаатарыг дэмжиж байна.
Дорж
2022-08-26 11:53
Энхбаяраас өөр гайгүй хүн байхгүй. Энхбаяр бол хууль талдаа мэдлэгтэй ер нь зөв бодолтой залуу шиг байна лээ
Иргэн
2022-08-26 11:48
Раднаасэд нь дээрдээ хуулийн гаргалгаа сайтай санагддаг
Зочин
2022-08-26 11:46
ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаяр томилох хэрэгтэй.Зөв, шударга танай намыг ганц чимж бгаа гишүүн.
ИРГЭН
2022-08-26 11:41
ӨЛӨН УЛС ТӨРЧИД ҮХЭХНЭЭ
Зочин
2022-08-26 11:09
сүхбаатрыг дэмжиж байна
keyboard_arrow_up