Эрх зүйч мэргэжил эзэмших АН-ын гучин гишүүний төлбөрийн 50 хувийг АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан ИВЭЭН ТЭТГЭНЭ Эрх зүйч мэргэжил эзэмших АН-ын гучин гишүүний төлбөрийн 50 хувийг АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан ИВЭЭН ТЭТГЭНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрх зүйч мэргэжил эзэмших АН-ын гучин гишүүний төлбөрийн 50 хувийг АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан ИВЭЭН ТЭТГЭНЭ

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

Өнөөдөр /2022.11.14/ Ардчилсан нам, Олон Улс Судлалын дээд сургуультай хамтран 9 дүүрэг, 21 аймгийн нийт 30 нэгжийн төлөөллийг хамарсан “Хууль эрх зүйн бакалавр”-ын зэрэг олгох сургалтын нээлтээ хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын Дэд дарга Т.Пүрэвхатан, Олон Улс Судлалын дээд сургуулийн захирал  Монгол Улсын Гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор  Д.Дашпүрэв нар болон сургалтад хамрагдаж буй гишүүд оролцлоо.

Arslan.mn

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Ардчилсан нам анхан болон дунд шатны нийт гишүүддээ хууль эрхзүйн мэдлэг олгох, цаашлаад шинэ залуу чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршино. Мөн сургалтад хамрагдаж буй гишүүдийн сургалтын төлбөрийн 50 хувийг Ардчилсан намын Дэд дарга Т.Пүрэвхатан өөрийн зүгээс ивээн тэтгэж байгаа юм. 

Нээлтийн үеэр тэрээр хэлэхдээ, “Агуу их Сократ “Хүн болгонд нар бий, түүнийхээ гэрэлтэх боломжийг олго” гэсэн байдаг. Та бүхэнд бүгдэд нь нар бий. Түүнийгээ улам гэрэлтүүлж хөгжүүлээрэй. Би боловсролыг тултал нь дэмжиж хүний хөгжилд онцгой анхаарна. Эмч хүн хүнийг эмчилдэг бол эрх зүйч, хуульч хүн нийгмийн эмч юм. Эрүүл нийгмийг хамтдаа бүтээж иргэддээ хүрч үйлчлэх хууль эрх зүйн чадварлаг мэргэжилтнүүд төрөн гарна гэдэгт би эргэлзэхгүй байна ” гэлээ

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642356
0 эможи

keyboard_arrow_up