Д.Амарбаясгалан : Х.Мандахбаяр нүүрсний хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол МАН-аас мөн хариуцлага ТООЦНО Д.Амарбаясгалан : Х.Мандахбаяр нүүрсний хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол МАН-аас мөн хариуцлага ТООЦНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан : Х.Мандахбаяр нүүрсний хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол МАН-аас мөн хариуцлага ТООЦНО

2022 оны 12 сарын 20

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хулгайн асуудлаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцыг өнгөрсөн долоо хоногт мэдээллэсэн. 

Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан.

Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс 

  • хахууль авах гэмт хэрэгт долоо
  • хахууль өгөх гэмт хэрэгт 16
  • албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм,
  • үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна" гэв. 

АТГ-аас зарласан нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрс дунд Эрхэт Монгол группийн үүсгэн байгуулагч Х.Манданхбаяртай холбогдох хэрэг орсон байв. Х.Мандахбаяр нь Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга төдийгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалантай олон жил ойрын хүрээлэлд нь явсан нэгэн. 

Тэгвэл Х.Мандахбаярын нүүрсний хэрэгт шалгагдаж байгаад МАН-аас ямар хариуцлага тооцох талаар ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас тодруулахад "Хууль хяналтын байгууллага нь нүүрсний хэргийг шалгаад гэм буруутай нь тогтоогдвол Х.Мандахбаярыг Өмнөговийн МАН-ын хорооны даргаас нь чөлөөлнө, цаашид улс төрийн албан тушаал хашихыг нь хориглох хүртэл хариуцлага яригдана" гэлээ. 

Нүүрсний хулгайн хэргээр Засгийн газар хүний өөрийн гэлтгүй хариуцлага тооцох нь тодорхой болсон бололтой! 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
643568
3 эможи

Зочин
2022-12-21 09:46
Амарбаясгалан Мандахбаяр нэг түрийвчтэй байлгүй өвлийн өвгөн шиг л бэлэг тараагаад байсан
DR. PRADHAN
2022-12-21 02:47
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-21 02:47
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Zochin
2022-12-21 01:17
Neg businesstei um chin khariutslaga tootsoj yu shaliv l gj dee.
Зочин
2022-12-20 23:52
МАНДАХБАЯР АМАРБАЯСГАН НАР БИЗНЕСИЙН ХАМТРАГЧИД МОНГОЛЫНХОО НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ГАЦААЧ ХЯТАДУУДААС ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БАРИЛГЫН МАТЕРИАЛУУДЫГ АВЧ МӨНГӨ УДААСАНДАА ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШАЛГАХАД Л ТОДОРХОЙ БОЛНО
Зочин
2022-12-20 21:38
Занданшатарын зөвлөх байсан юм бол адилхан хосуланд нь хариуцлага тооцоо.
Зочин
2022-12-20 21:03
Эрхэт монгол эзний сэтгэлээр бүтээв.. гээд байсан чинь нүүрсний мөнгө л урсаж байж дээ
keyboard_arrow_up