ШУУРХАЙ: С.Эрдэнэ 1573 хуудас материалыг Дээд шүүхэд хүргүүлжээ
2022 оны 12 сарын 21
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр тус журмын 3.16-д “Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдөл, хүсэлт, түүний агуулгыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст тухай бүр мэдээлнэ” гэж заажээ.
Дээрх заалтын дагуу улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдлийн талаарх мэдээллийг Улсын дээд шүүхээс өглөө.
Ардчилсан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг 2022 оны арванхоёрдугаар дугаар сарын 19-ний өдөр Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ гаргажээ.
Тэрбээр 8 хавтас, 1573 хуудас материалын хамт Дээд шүүхэд хандсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643572
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: