Н.Энхбаяр: Үндсэн хуулийнхаа алдааг засаж чадвал хулгай зогсоно Н.Энхбаяр: Үндсэн хуулийнхаа алдааг засаж чадвал хулгай зогсоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Энхбаяр: Үндсэн хуулийнхаа алдааг засаж чадвал хулгай зогсоно

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Тус хэлэлцүүлэгт, үе үеийн сайд, дарга нар, эрдэмтэн судлаачид, жагсагчдын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцож байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг үнэхээр хямарсан байна. Энэ бол хүнтэй ч холобоотой, тогтолцоотой ч холбоотой. Үндсэн хуульдаа байгаа алдааг засаж чадвал хулгай зогсоно гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр хоёр танхимтай парламенттай болох тухай ярьж байна. Хүний эрх, байгалийн баялгийг ард иргэддээ өгөх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, жагсах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг ярихгүй байна вэ. Зөвхөн хоёр танхимтай парламенттай болох асуудлыг л яриад "Залуучууд та нар ороод ир" гээд албан тушаал руу тэмүүлэх сэтгэлийг нь өдөөгөөд байгаа юм бэ. Тэр залуучууд орох хэрэгтэй. Гэхдээ байгалийн баялгаа ард түмэндээ өгье, орон нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжие, хотоо байгуулъя л даа. Яагаад залуучуудаа дээд сургуульд үнэгүй сургаж болохгүй байгаа юм бэ. 240-хөн мянган залуугаа заавал өндөр төлбөр төлж сурахыг шаардаж байна. Олон залуу төлбөрийн асуудлаас болж сурж чадахгүй байна. Бас хүн өвдөхөд "Эмчилгээний зардлаа чи өөрөө төл" гэж хэлээд орон байр, машинаа зарахаас өөр сонголтгүй болгож байгаа юм бэ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644046
1 эможи

keyboard_arrow_up