Д.Ганбатыг АН-ын даргаар УДШ-д өнөөдөр бүртгүүлнэ
Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгууль 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болж, сунгаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Энхсайхан, АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, БГД-ийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар, ЧД-ийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.
79 мянган гишүүн оролцсон санал хураалтаар УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21.027 хүний санал авч, намын даргаар сонгогдон, АН-ын XVI их хурлаар ёсчлон батламжилсан.
Тэгвэл өнөөдөр /2023.01.31/ 12.00 цагаас Д.Ганбатыг даргаар бүртгүүлэхээр УДШ-д материалаа өгөхөөр болжээ.
Түүний хувьд 22.000 мянган гишүүний санал аваад буй.