Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбат гэж ХЭН БЭ? Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбат гэж ХЭН БЭ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбат гэж ХЭН БЭ?

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгууль 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болж, сунгаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Энхсайхан, АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, БГД-ийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар, ЧД-ийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.

79 мянган гишүүн оролцсон санал хураалтаар УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21.027 хүний санал авч, намын даргаар сонгогдон, АН-ын XVI их хурлаар ёсчлон батламжилсан.

Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг дөнгөж сая Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө.

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг өнөөдөр (2023.01.31) 12:00 цагт Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр товложээ.

Тэгвэл АН-аас өнөөдөр /2023.01.31/ 12.00 цагт Д.Ганбатыг даргаар бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд өмнө нь УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга ажиллаж байсан, мөн 2012, 2020 онуудын сонгуулиар нэр дэвшиж, сонгогдсон юм.

УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбатын намтар 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1977 онд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургууль
  • 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургууль, механик инженер
  • 2004 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1982-1984 онд Ардын арми, салаан захирагч
  • 1989-1992 онд Ардын армийн салбарын техникийн орлогч инженер
  • 1992-1996 онд Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанийн дэд захирал
  • 1996-1999 онд Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга
  • 1999-2004 онд Техник импорт ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2004-2012 онд Техник импорт ХХК-ийн ерөнхий захирал
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2016-2020 онд Техник импорт ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644377
0 эможи

Д.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up